Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи

Альпийн нуруунд орхигдсон хиймэл дагуулын антеннуудыг эрчим хүчний эх үүсвэр болгожээ

2024/04/08
            Швейцарийн Альпийн нуруунд орших ажиллагаагүй хиймэл дагуулын антеннуудыг дахин шинэчилж, нарны эрчим хүчний үлгэр жишээ эх үүсвэр болгон ашиглаж эхэлжээ. Уулын оройд байрлах тэдгээр аварга хиймэл дагуулын тавган антеннуудын эргэн тойронд өндөр барилга гэх зэрэг саад байхгүй учир нарны эрчим хүчийг хураахад төгс тохиромжтой байгалийн давуу байрлал гэж үзсэн CKW групп энэ боломжийг ашиглахаар шийдсэн байна. Нам доор газартай харьцуулахад өндөрлөг бүсэд манан хүдэн татахгүй учир нарны гэрлийг хэрэгцээт хэмжээгээр хуримтлуулахад саадгүй.

Швейцарийн Леукэд байрлах 32 метрийн диаметртай хиймэл дагуулын антеннуудыг нарны хавтангаар бүржээ. Тус бүр нь 25 өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж Ройтерс мэдээлэв. Хамгийн том давуу тал нь хиймэл дагуулын антеннууд нь сууриараа эргэдэг учир нарны хөдөлгөөнийг дагуулан тохируулах боломжтой учир илүү их үр дүнтэй гэж CKW групп онцолж байна.

Швейцарийн Засгийн газар эрчим хүчний хүндрэлээс сэргийлж, оршин суугчид болон албан байгууллагууд цахилгааны нөөцөө хэмнэх сайн дурын хөдөлгөөнд оролцохыг 2023 оны наймдугаар сараас хойш уриалж байгаа юм. Уг завшааныг ашиглаж, CKW группийн толгой зомпани Акспо группийн зүгээс дээрх санаачлагыг гаргасан нь энэ аж. Швейцарь улсад 2050 онд эрчим хүчний хямрал нүүрлэж, нэг жилд 50 терраватт цагийн цахилгааны хомсдолд орно. Нарны эрчим хүч бол хомсдолыг арилгах төгс шийдэл болно гэж Акспо группийнхэн таамаглаж байна.

Ийнхүү хаягдсан байгууламжийг ашиглах жишээ хэд, хэд байдгаас дурдахад Европын Холбоо Хүйтэн дайны үеийн хиймэл дагуулын зураглалын төхөөрөмжийг дахин сэргээж, экологийн өндөр ашигтай ойн бүсүүдийг олж тогтооход ашиглаж байгаа. Мөн энэ аргаараа устах аюулд орсон ойн бүсүүдийг олж, тодорхойлох ажлыг ч гүйцэтгэж байна. Мөн АНУ-д ашиглалтаас гарсан нүүрсний уурхайг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр болгон ашигладаг юм байна.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он