Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Банкууд

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "B", төлөвийг "Тогтвортой" хэвээр үлдээснийг баталгаажууллаа

2023/05/16

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлав. Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлүүдийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээж байна. Үүнд:

  • Гадаад секторын эмзэг байдал. Монгол улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого “В” үнэлгээтэй бусад оронтой харьцуулахад сайн байна. Гадаад өрийн түвшин өндөр, гадаад валютын нөөц бага байгаа энэ үед гадаад санхүүжилт, БНХАУ-д нийлүүлэх түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг хязгаарлаж байна.
  • Өсөлтийн сэргэлт. Фитч агентлаг уул уурхайн салбарын сэргэлт, дотоод эрэлтээс шалтгаалан 2023 онд Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 5 хувьд хүрч, 2024 онд эрчимжихээр таамаглаж байна. БНХАУ Ковидын эсрэг бодлогоо сулруулснаар нүүрсний экспорт хурдацтайгаар сэргэж байгаагийн зэрэгцээ ирэх 1-2 жилийн хугацаанд хил дээрх төмөр замыг бүрэн ашиглаж эхэлснээр экспортын хүчин чадал нэмэгдэнэ. 2023 оны 3 дугаар сард Оюутолгой гүний уурхайн үйл ажиллагаа нээлтээ хийсэн бөгөөд аажмаар үйлдвэрлэл нь нэмэгдэхээр байна. Бусад уул уурхай, дэд бүтцийн төслүүд дунд хугацааны өсөлтийг дэмжинэ.
  • Гадаад санхүүжилт тогтворжиж байна. Экспортын сэргэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт урсгал дансны алдагдлыг бууруулна. Тодруулбал, Фитч агентлагаас Монгол Улсын урсгал дансны алдагдал 2022 онд 2.3 тэрбум ам.доллар (ДНБ-ий 13 орчим хувь) болж өссөн хэмжээнээс 2023-2024 онд 1.7-1.8 тэрбум ам.доллар (ДНБ-ий 9 орчим хувь) болж буурна гэж төсөөлж байна. 2022 оны 8 дугаар сарын эцэст 2.7 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын албан нөөц 2023 оны 4 дүгээр сарын эцэст 3.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн хэдий ч 2021 оны эцэст 24 хувь байсан нийт хадгаламжийн долларжилт 2023 оны 3 дугаар сарын эцэст 37 хувьд хүрснийг тэмдэглэсэн байна.
  • Гадаад өр. Монгол Улсын цэвэр гадаад өр 2023 онд ДНБ-ий 160 хувьтай тэнцэж байгаа нь “B” голчоос 6 дахин их үзүүлэлт бөгөөд үүний 30 гаруй хувийг хувийн компани хоорондын зээл (ГШХО), 20 гаруй хувийг Засгийн газрын хоёр болон олон талт зээл эзэлж байна. Засгийн газрын өрийн хэмжээ 2021 онд ДНБ-ий 61 орчим хувьтай тэнцэж байсан бол 2022 онд нэрлэсэн өсөлт, төсвийн тэнцэл сайжирснаар ДНБ-ий 60 хувь болж буурсан. Фитч агентлагаас “B” голчтой уялдуулан өрийн хэмжээ буурахын зэрэгцээ Засгийн газрын баталгаа бүхий Хөгжлийн банкны бондыг төлснөөр гадаад өр 2024 он гэхэд ДНБ-ий 55 орчим хувьд хүрч буурна гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын гэнэтийн өр төлбөр нэмэгдэж болзошгүйг тэмдэглэсэн байна. 
  • Эргэн төлөлтийн зохицуулалт. 2023 оны үлдсэн хугацаанд Засгийн газар 150 сая гаруй ам. долларын гадаад өрийн эргэн төлөлтийг хийнэ. 2023 оны 1 дүгээр сард татсан 650 сая ам.долларын санхүүжилтээр 2023 оны 5 дугаар сард төлөгдөх бондуудын эргэн төлөлтийг хийсэн. Монгол Улсын Хөгжлийн банк Засгийн газрын баталгаа бүхий бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сард хийх зорилгоор 30 тэрбум иен (220 сая ам.доллар)-ийн эх үүсвэрийг бүрдүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар 2024 онд 680 сая ам.долларын эргэн төлөлт хийх хуваарьтай байна.
  • Төсвийн алдагдал бага байна. Фитч агентлагаас Монгол Улсын төсвийн алдагдлыг 2023-2024 онд ДНБ-ий 1 хувиас бага байхаар авч үзсэн байна. 2021 онд төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байсантай харьцуулахад 2022 оны төсвийн гүйцэтгэл мэдэгдэхүйц сайжирсан байгааг тэмдэглэсэн байна.  Тус байгууллагаас эрдэс баялгийн бус алдагдал 11-12 орчим хувь байгаа нь 2020 онд 21 хувь байснаас буурсан үзүүлэлт боловч 2022 оны төсвийн тодотголд хуульчилсан тэтгэвэр, хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлсний үр дүн хэмээн тэмдэглэсэн байна.  
  • Түүхий эдийн хамаарал, эрсдэлүүд. Гадаад валютын орох урсгалын 90 хувийг, Засгийн газрын орлогын 30 хувийг бүрдүүлдэг түүхий эдийн орлогоос маш мэдрэмтгий байна. Фитч агентлагийн тооцоолсноор нүүрсний экспортын хэмжээ суурь үзүүлэлттэй харьцуулахад 10 хувиар буурахад урсгал дансны алдагдлыг 500 сая ам.доллар (ДНБ-ий 4 хувь)-оор нэмэгдүүлж, Засгийн газрын орлогыг 100 сая ам.доллароор бууруулахаар байна.
  • Инфляц, мөнгөний бодлогын төлөв. Фитч агентлаг 2022 онд дунджаар 15 гаруй хувь байсан жилийн дундаж инфляц 2023 онд 12 хувь, 2024 онд 9 хувьд хүрч зорилтоос бага зэрэг өндөр байна хэмээн таамаглаж байна. ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээ нь импортын өртгийг нэмэгдүүлж байгаа хэдий ч БНХАУ-тай хийх худалдаа хэвийн түвшинд хүрсэн, дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах нь инфляцыг бууруулна гэж үзэж байна. Монголбанк 2022 онд бодлогын хүүг нийтдээ 7 нэгж хувиар нэмэгдүүлж, мөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ 13 хувь хүртэл өсгөөд байна.
  • Банкны систем тогтвортой байна. Нийт зээлийн 10 орчим хувийг чанаргүй зээл эзэлж байгаа ч нэрлэсэн дүнгийн өндөр өсөлт, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зогсоосон зэрэг нь активын чанарыг сайн харагдуулж болзошгүй байгааг дурдсан байна. Монголбанкнаас системийн ач холбогдолтой банкуудын активын чанарын үнэлгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн нөлөө бүхий 5 банкны 3 нь IPO хийгээд байна.

Фитч агентлагийн хэвлэлийн англи хэл дээрх эх мэдээг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна
Хөгжлийн банк БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
“Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолбор үүд хаалгаа нээлээ
Хэт халалт үргэлжилнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
Гал түймрийг бүрэн унтраалаа
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Хуурамч валют солиулахыг завджээ
Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он