Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Хатуу үнэн

2025/03/10
Монгол Улсын эдийн засаг дахиад л үнэнд гүйцэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард хамтарсан Засгийн газар байгуулагдахад инфляцыг 5 хувьд барина гэж мөрөөдөж байв. Гэхдээ үгүй байж. Мөрөөдөл ийм хурдан замхрах байж. Нүүрсийг 105 ам.доллар байна аа гэж тооцоолсон бас л буруудсан. Одоо 80 ам.доллар хүрэхтэй үгүйтэй л байгаа. Засгийн буруу шийдвэрийн хар гайг Монголбанк л үүрнэ. Өнгөндөө Монголбанк үүрч байгаа мэт харагдавч начир дээрээ ард иргэд бид л үүрнэ, үүрсээр ч ирсэн юм.

Инфляц зорилтот түвшнээс даваад байгаа учраас Монголбанк бодлогын хүүг огцом өсгөж, 12 хувьд хүргэлээ. Үндсэндээ хоёр суурь нэгжээр өсгөсөн. Дэлхийн төв банкнуудтай харьцуулахад хамаагүй өндөр тоо. Ингэснээр 2024 оны эхнээс хойш зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлого эргэн чангарч байна. Яг жилийн өмнө бодлогын хүү өнөөдрийнх шиг буюу 12 хувьтай байхад инфляц хэдэн хувьтай байсан гээч. Долоон хувьтай байсан юм. Одоо хэд байгаа гэж бодож байна. Сүүлийн долоон сар дараалан нэмэгдсээр улсын хэмжээнд инфляц 9.6 хувьтай байна.
Инфляц өсөх суурь шалтгаан нь цахилгааны үнэ нэмэгдсэн явдал. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсэн. Одоо дахиад тавдугаар сард дулааны үнэ, есдүгээр сард халуун, хүйтэн усны үнэ нэмэгдэнэ. Цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус хэрэглэдэг өргөн хэрэглээний барааны үнэ суга битгий хэл нуга, нуга өсөх нь гарцаагүй. Засгийн газрын нэг мөрөөдөл нөгөө мөрөөдлөө үгүй хийх нь тодорхой. Мега гэх шошго хадсан 14 төслийн санхүүжилт ч мега өсөх нь тодорхой. Засгийн газар мөрөөдлөө боймлох нэг шийдвэр гаргасан нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараасан явдал байлаа. Том зургаар нь харвал нүүрсний үнэ унасан явдал ч нөлөөлсөн. Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор заржээ. Энэ нь нэг утгаараа биет хэмжээ нь нэг сая тонноор нэмэгдсэн ч, үнийн дүнгээр 44 хувиар буурсан үзүүлэлт юм. Зөвхөн өнгөрсөн жилийнхээс үнэ нь буураад зогсохгүй сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлт нь энэ болсон. БНХАУ-ын дотоодод эрэлт сул байвал энэ тоо дагаад буурна. Дээрээс нь АНУ-тай хийж буй нэн шинэ худалдааны дайн хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Бодлогын хүү нэмсэн нь нэг зүйлийг хэлж байгаа. Энэ жилийн хувьд инфляц хоёр оронтой тоонд орно. Харин дараа жилд инфляцын нөлөөллийг багасгахын тулд хийж буй алхам нь бодлогын хүүг нэмэгдүүлэх явдал. Нэг ёсондоо дараа жилийн өдийг инфляцыг дээш нь тавиад туучихгүй тулд хийж буй алхам нь энэ. Яг үүгээр нь харвал манай хаяанд байгаа Казахстаны баримталж байгаа бодлоготой манай мөнгөний бодлого ижил байна.

Инфляц өсөхөд иргэдийн хэрэглээний зээл нэмэгддэг бичигдээгүй хууль буй. Иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэнэ гэдэг нь чухамдаа үүнийг хэлээд байгаа юм. Нэгэнт мөнгөний бодлого чангарч байгаа учраас хэрэглээний зээлийг хумих бодлого Төв банк баримтална. Манайх ч ялгаа байхгүй. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд тооцлоо. Ингэснээр зээл авах бүр л хүнд болно гэсэн үг. Хоёрдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 их наяд төгрөг байна. Үүний 60 хувийг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлж байгаа. 

Э.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газар хатуу үнэнтэй нүүр тулах цаг болж. Данх цоргитол явуулж буй пи-араа зогсоогоод бодит хөрсөн дээр буувал яасан юм. Хэчнээн жил Засгийн газрын буруу бодлогыг иргэд үүрч дөрвөн уулан дундаа эргэцэх вэ?!
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он