Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

ЕАЭЗХ гэх хавх – 2

2025/03/24
Оны өмнөхөн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээ байгуулахаар болж үүнийг нь учир мэдэх хүмүүс, фронтод байдаг бизнес эрхлэгчид улдан эсэргүүцэж байсныг эрхэм уншигч та санаж байгаа байх. Манай цахим хуудас ч бас энэ талаар дуугүй өнгөрөөгүй бөгөөд “ЕАЭЗХ гэх хавх” гэх нийтлэл нийтэлж байлаа. Тэгвэл галт тэрэг нэгэнт хөдөлжээ. ОХУ-ын “Интерфакс” агентлагт мэдээлснээр Монгол Улс, ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал дээр санал нэгджээ. Санал нэгдээд зогсохгүй дараах байдлаар импортын гаалийн татвар тогтоохоор талууд эхний байдлаар тохиролцоод байна.

Манай талаас дараах есөн барааг хасуулжээ. Үүнд:
  • Шингэн сүү
  • Өтгөрүүлсэн сүү
  • Шар сүү
  • Өтгөн цөцгий
  • Даршилсан өргөст хэмх
  • Сонгино
  • Төмс
  • Шар лууван
  • Манжин
Харин импортын гаалийн татвараас чөлөөлөх бараа, тогтоосон квот, бууруулах татварын хэмжээ дараах байдалтай байна. Үүнд:
  • Улаанбуудай 50 мянган тонн хүртэл бол 3.75%, үүнээс дээшилбэл 5%
  • Өндөг 90 сая ширхэгт 7.5%, 90 сая ширхэгээс дээш бол 15%
  • Бяслаг 15%
  • Цагаан архи 25%
  • Архи, пивоны одоогийн татвараас 25%
  • Цөцгийн тос 7.5%
  • Хайлмаг 7.5%
  • Сахаргүй хуурай сүү 1500 тонн хүртэл тариф 0 байх бол түүнээс дээшилбэл 5% татвар тавина.
Монголын талаас ЕАЭЗХ-ны улс орнууд рүү экспортын татваргүй болж байгаа батаа бүтээгдэхүүний багц:
  • Мах, махан бүтээгдэхүүний 29 нэр төрөл
  • Арьс ширэн бүтээгдэхүүний 60 нэр төрөл
  • Ноос ноолууран бүтээгдэхүүний 204 нэр төрөл
  • Хөдөө аж ахуйн бусад 73 нэр төрлийн бараа
  • Хайлуур жонш, зэс, молибден, тугалга, гянт болд
  • Давс
  • Хуванцар бараа бүтээгдэхүүн татваргүй болж байна.
Монгол Улсаас Евразийн орнууд руу 366 бараа экспортолох боломжтой болж байгаа юм. Ингэснээр манай экспортлогчид жилд 16.6 сая ам.долларын гаалийн татварыг тэглүүлэх боломж бүрдэж байна.

Манай улсын хувьд 2024 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудад 110.1 сая ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа импортолсон нь худалдааны баланс алдагдаж байгааг харуулж байгаа юм. ЕАЭЗХ-ны орнуудад Монгол Улсаас эъкспортолж буй бараа нийт экспортод сүүлийн зургаан жилийн хугацаанд нэг орчим хувийг эзэлж байгаа бол импортод 25-30 орчим хувийг эзэлж байна. Гэвч үүнээс анхаарах нэг зүйл бий. ЕАЭЗХ-ны орнуудаас авч буй Монгол Улсын нийт импортын 95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна.

Нөгөөтээгүүр хэлэлцээрт Монгол Улсын импортын архины гаалийн 40 хувийн тарифыг тэглэхээр тусгасан. Ингэснээр ОХУ-аас импортолдог архи 95 орчим хувиар нэмэгдэхээр байна. Түүнчлэн ЕАЭЗХ-ноос Монгол Улсын талаас гаалийн тарифыг “0” болгох санал оруулсан 375 нэр төрлийн барааны 73.6 хувь буюу 276 бараа импортын харьцангуй давуу талтай, түүнээс 227 барааг сүүлийн таван жилийн 3-аас дээш жилд тогтмол импортолжээ. Тиймээс хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын импорт л илүү нэмэгдэх хандлагатай байна. Өндийх гэж ядаж байгаа дотоодын зах зээлээ боомилж хаях уу,  хүнсний хувьсгал гэж цээжээ дэлдэж буй Ерөнхийлөгчийн бардамнал энэ хүрээд зогсох уу...

Их гүрнүүд олон жил бидэнд ил, далд хэлбэрээр тулгалт ирүүлсээр ирсэн. ШХАБ-д гишүүнээр элс гэсэн. Бид эелдгээр татгалзсан. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт гишүүнээр элс гэсэн. Бас л татгалзсан. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүнээр элс гэсэн. Бид ч татгалзсаар өнөөг хүрсэн. Тэгж, тэгж явсаар эцэст нь ЕАЭЗХ-нд түр нэртэй бүр гэрээ байгуулах дээрээ тулаад байна. Уг нь бид “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын үзэл баримтлалдаа хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг болгоод “эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гээд заачихсан байдаг. Гэтэл бид энд, тэндхийн хавханд өөрсдөө гүйгээд л орчих юм.

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 40 хувьд гантай болон гандуу байна
Гурвалжингийн гүүрийн авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна
Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өмнөговь аймаг дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргана
ЗГ: Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
БНУзбУ руу экпортлох 100 мянган хонины эхний ээлжийг тээвэрлэхэд бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт нэмэгдэж байна
НӨАТ-ын сугалаанаас 51,973 иргэн азтан болжээ
Говийн бүсэд усалгаатай тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай болж байна
Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
Баянгол дүүрэгт төв замаас гарсан хуучин хавтанг ашиглаж 23 байршилд 1520 ам.метр талбайд явган хүний зам засаж байна
10 дугаар хорооллын халуун ус, дулааны шугамын гэмтэл засварлах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Т.Даваадалай: Барилгын хөгжлийн төвийн урд явган замын доогуур кабель сувагчлалын ажил хийхээр хуучин шоо хэлбэрийн явган замыг хуулсан
Дүүжин замын тээврийн үндсэн тулгуур багануудыг ирэх долоо хоногоос суурилуулж эхэлнэ
Таван шарын нүхэн гарцын гармын хойд хэсгийн авто замыг засаж шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он