Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Трампын шанаа Монголд ч буув

2025/04/03
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ тангараг өргөснөөс хойш тариф гэж ярих болсон. Үүнийгээ “Чөлөөлөх өдөр” гэж нэрлэн олон өдрийн өмнөөс дэлхий нийтэд анхааруулга өгсөөр байсан билээ. Тэгвэл одоо бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Трампын шанаа дэлхийн бараг бүх улсад тусаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноодог улс бүхэнд хариу татвар оноож байгаа гэсэн үг юм. Ингэхдээ тухайн улсаас АНУ-ын бараанд оноодог татварын бараг тал хувьтай тэнцэхээр тооцжээ. Татварын суурь хэмжээ нь 10% байх юм.

Цагаан ордноос зарласан дэлхийн185 улсын тоонд Монгол Улс ч багтжээ. Манайхыг яагаад оруулсан гэвэл АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар оноодог гэх үндэслэлээр 10 хувийн хариу татвар тогтоосон байна. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож "Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль" батлагдав, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх тухай ярилцаж байсан ч ийнхүү утаа болон замхарлаа. Хувь заяаны шоглоомоор Х.Баттулга 2019 онд АНУ-д айлчилж Трамптай уулзаж байв. Конгрессын танхимын 100 гаруй гишүүн "Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль"-г дэмжихээ илэрхийлсэн ч ийнхүү батлагдахгүй байсаар өнөөг хүрлээ. Трампын өнгөн дээр стратегийн түншлэлд шилжсэн Монгол Улсад ийнхүү Трамп өөрөө 10%-н хариу татвар тавьлаа. АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрөл сул Монгол Улсад нэг их нөлөөлөхгүй байж мэдэх ч өргөн утгаараа эдийн засгийн хувьд манайд ашиггүй байх нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдал харуулна. 

Дэлхийн олон улс орны удирдагчид Трампын тарифын арга хэмжээг эрс эсэргүүцэж байна. Улмаар ойрын хугацаанд хариу бодлого баримтална гэдгээ зарласан юм. Тариф тогтоосон улс орнууд дунд өндөр татвартэй хэд, хэдэн улс орон байна. Тухайлбал АНУ-ын бараанд 67% татвар оноодог гэх үндэслэлээр БНХАУ-д 34%, 39% татвар оноодог үндэслэлээр Европын холбоонд 20%, 90% татвар оноодог гэх үндэслэлээр Вьетнам улсад 46% татвар тариф оноох юм.

Трампын авсан арга хэмжээний хариу арга хэмжээг дээрх улс орнууд авна гэдгээ тодорхой зарлаад байна. Ялангуяа Европын холбоо нэн даруй хуралдаж АНУ-д авах арга хэмжээг эцэслэх юм. Трампын тарифын бодлоготой холбоотойгоор дэлхийн эдийн засагт богино хугацааны хямрал нүүрлэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он