Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Эрдэмтэд Стөүнхенжийн аварга чулуунуудын нууцыг тайлжээ

2024/04/11
        Английн Сальсбюригийн нутагт оршдог учир битүүлэг нууцаараа алдартай Стөүнхэнж эртний домогт цогцолборын аварга чулуунууд нь 20 тонн жинтэй, долоон метрийн өндөртэй. Археологичдын тогтоосноор 4500 жилийн настай энэхүү цогцолборын гол тулгуур аварга чулуунуудын үүсэл гарал өнөөдрийг хүртэл нууц байсаар ирсэн билээ. Журнал Сайнс Дайректэд гарсан нийтлэлээс үзвэл геоморфологич, профессор Дэвид Нэшийн баг шинэхэн нээлтээрээ энэхүү нууцыг тайлжээ. Тэд энэхүү нээлтээ 1950-иад оны үед хийсэн засварын ажлын үеэр 58-р чулуунаас өрөмдөж авсан дээжийг судалж, хэдэн зууны туршид үл ойлгогдож ирсэн нууцын хөшгийг ярсан байна.

Цогцолборын зэсийн байван бүхий арай жижгэвтэр чулуунуудыг судалж үзээд Уэйлсийн Пресели толгод хавиас зөөж ирсэн гэдгийг бүтцийн нийтлэг шинж чанараар нь тогтоосон ч аварга чулуунуудын үүсэл тодорхой бус үлдсэн билээ. Дээр дурдсанчлан 1950-иад оны үед авч үлдсэн өрөмдлөгийн дээж нь сүүлийн хэдэн арваны турш АНУ-ын Флоридад хадгалагдаж, мартагдчихаад байсныг Английн өв соёлын төвийн захирал Роберт Филлипсын хүчин зүтгэлээр нутагтаа буцаан авч ирсэн нь дээрх нээлтийг хийх гэнэтийн завшааныг гаргаж өгчээ. Уг дээжийг судалж үзсэн профессор Нэшийн багийнхан Стөүнхэнжийг байгуулсан аварга чулуунууд нь химийн шинж чанараараа жижиг чулуунуудтай төстэй. Тиймээс гарал үүсэл нь нэг гэж дүгнэсэн байна. Түүхийн үнэт дурсгалыг гэмтээхгүйн тулд огт гар хүрдэггүй байсан нь хугацаа алдаж, шинэ нээлтийг өнөөг хүртэл хойшлуулсан гэж Д.Нэш тайлбарлажээ. Түүний багийнхан дээрх дүгнэлтээ бататгахын тулд Норфлокоос Девон хүртэлх хад чулуунд судалгаа хийж, үр дүнг нь харьцуулж үзэхэд Вест Вүүдс орчмын чулуунуудтай таарсан гэв. Энэ газар нь Стөүнхэнжээс машинаар явахад 40 минутийн зайтай газар буюу өнөөгийн Марлбороугийн өмнөд хэсэгт оршдог юм байна.

Холбоотой мэдээ

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
“Тбилисийн их дуулга” тэмцээнд МУГТ Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн тэргүүтэй 9-н тамирчин өрсөлдөнө
Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн анхааралд!
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он