Сэтгэгдэл 0

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй “Н” нь 05-р сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.