
Сүүлийн хоёр сар дараалж өссөөр мягмар гарагт түүхэн дээд түвшинд хүрсэн алтны ханш унаж эхэллээ. Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн сан он дуустал бодлогын хүүгээ бууруулахгүй гэдгээ мэдэгдсэнтэй холбоотой байна. Түүхийн зах зээл дээрх алтны спот ханш 0.6% буурч унц нь 2354 ам.долларт хүрчээ. Харин Америкийн зах зээл дээрх фьючерс ханш 0.3% буурч унц нь 2354.80 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцын түвшин буурахгүй, гол нэрийн бараа бүтээгдэхүүний ханш өссөөр байгаатай холбоотойгоор бодлогын хүүгээ бууруулахгүй гэж мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор алтны ханш унаж байгаа ч 2023 оны түвшинтэй харьцуулахад өндөр хэвээр байгааг шинжээч нар анхаарууллаа. Энэ оны хоёрдугаар сарын дунд үеэс хойш алтны ханш даруй 17% өссөн байна.
Алтны ханшийн өсөхөд Орос-Украины дайн болон Ойрх Дорнодын хямрал, АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэрүүд голлон нөлөөлсөн гэж mining.com цахим хуудаст мэдээлжээ.
Эх сурвалж: Mining.com
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.