Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Монгол Улсын иргэн ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан байж болзошгүй

2025/04/17
ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын филармонийн гоцлол дуучин Т.Цэцэндэлгэрийг тагнуулын хэргээр саатуулагдсан байж болзошгүй тухай "Медиазона" агентлаг мэдээллээ. Тус мэдээлэлд дурдсанаар Т.Цэцэндэлгэрийг энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Москва хотын Лефортовскын тойргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 276-р зүйл тагнуул хийсэн хэргээр урьдчилан хорих төвд цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

“Медиазона” сурвалжлах багийнхан Тува улсын филармонийн удирдлагуудаас энэ талаар тодруулахад “мэдээлэл байхгүй” гэж хэлээд утсаа тасалсан байна. Мөн түүнчлэн Москва дахь Монголын консулын газраас энэ талаар тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзжээ.  

Т.Цэцэндэлгэрийн “Инстаграм” хуудаст хамгийн сүүлд нэгдүгээр сарын 25-ны өдөр дүрс бичлэг орсноос хойш гурван сар гаруйн хугацаанд шинэчлэгдээгүй байна. Түүний “Инстаграм” хаяг 14.2 мянган дагагчтай.

“Медиазона” цахим хуудаст мэдээлснээр түүний эхнэр Элена Куулараас энэ тухай тодруулахад цагдан хорьсон тухай мэдээллийг эрс няцааж, “Нутагтаа ээж, аав дээрээ очсон, удахгүй холбогдоно” гэж хариулжээ. “Медиазона” сурвалжлах багийнхны олж мэдсэнээр Т.Цэцэндэлгэр болон Элена Куулар нар 2-р сарын 10-ны өдөр Кызыл хотод ардын урлагийн тоглолтод оролцох байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас тухайн тоглолт цуцлагдсан байна.

Одоогоор хэргийн талаарх нарийн мэдээлэл тодорхой болоогүй байна. “Медиазона” цахим хуудасны мэдээллийг “Москва Таймс” эш татан мэдээлэхдээ “Хэрэв тагнуулын хэргээр шүүхээс 20 жилийн хорих ял оноож болзошгүй байна” гэжээ.  

Т.Цэцэндэлгэр гэж хэн бэ?

Тува улсын филармонийн цахим хуудаст байршсан Т.Цэцэндэлгэрийн намтарт дурдсанаар 1994 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Тэрээр 2010 онд Кызыл хотын урлагийн коллежид элсэн суралцаж, 2014 онд дулаачийн ангийг амжилттай дүүргэжээ. Амжилтын хувьд Тува улсад болсон олон улсын дулаачдын уралдааны 2-р байр, Омск хотод болсон олон улсын видео шалгаруулалтад 2-р байрт жагсаж байсан. Т.Цэцэндэлгэр нь 2024 оны нэгдүгээр сард Бүгд найрамдах Тува улсын Соёлын яамны талархал хүртжээ.
 
Эх сурвалж: Mediazona, Moscow Times

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он