Сэтгэгдэл 0

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулна гэж сонгуулийн дараачаас эхлэн ярих болов доо. Сэтгүүлч сэтэртэй гишүүдийг нүүрэн талдаа тавьж чамирхсан Монголын төр хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэрээр амыг нь барьж, амийг нь таслахаар зэхэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэх гоё нэрээр атгандаа оруулах хууль өнөөдөр эхний босгоо давчихлаа. Босго давж, хойморт залрах энэ хууль чухам яаж хэвлэлийн эрх члөөний амийг таслах юм бэ...
“Амь таслах” баталгаа
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нийт зургаан бүлэг, 16 зүйлтэй. Яахав 1998 он баталсан дөрвөн зүйл бүхий тунхгын шинжтэй хуулиас олон бүлэг, зүйлтэй болоод нэмэгдсэн мэт харагдаж байж болох ч гоёчилсон олон шошгоор хэвлэлийг нухчин дарах атгаг санаагаа далдалжээ.
Шинэчилсэн найруулгын хоёрдугаар бүлэг “Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлын баталгаа” гэдэг гоё гарчигтай. Гарчиг гоётой бүлгийн 6.5-д “ Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна” гэж заажээ. Улмаар 6.7-д “Энэ зүйлийн 6.5-д заасан этгээдийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ авахад холбогдох төсөв хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэсэн байгаа юм. Тусгайлан сурталчлуулах гэдэг нь сурталчлуулахгүй мэдээллээ нууц нэрээр хав дарах нөхцөл бүрдэж байгаа л гэсэн үг. Тиймээс жирийн мэдээлэл авахад улам хэцүү болж төр хүсвэл мөнгөө төлөөд сэдвээ захиалах давхар санаа явж байгааг анхаарах ёстой.
Нэг ёсондоо Засгийн газар хөзөр тараана гэсэн үг. Хөзөр хэрхэн тараахыг Засгийн толгойд байгаа хэн нэгэн мэдэх агаад сонгон шалгарч, гэрээ байгуултал гар хүндрүүлж, тал тохой татах монголчилсон тавиланг туулах ёстой болж таарч байна. Тус хуульд “цензурдэх байгууллага байгуулахгүй”, “агуулгын хяналт тогтоохгүй” гэсэн атлаа тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын эдийн засгийн урсгалыг тавилангаар боогоод зогсохгүй, Засагт таалагдаагүй нэг нь лааз өшиглөх бодит нөхцөл бүрдүүлэх үндэс болох юм. Хэдийгээр энэ нь хэвлэл мэдээллийн орчны чөлөөт байдлыг хадгалах, олон нитийн итгэлийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй мэт харагдаж байж болох ч хэвлэл мэдээллийн эко систем нь тодорхойгүй, засаг атгасан аль нэг улс төрийн бүлэглэлийн нөлөө ихтэй манайх шиг улсад байгаа онож хэрэгжих нь юу л бол.
Муу жишээ
Хаа хол жишээ бус өнөө цагийн жишээг харъя. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны тайланд Төв Азийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдал нийтдээ мууджээ. Туркмен хаалттай хэвээр байгаа бол үлдсэн улс орнуудын хэвлэлийн эрхний оноо өмнөх жилүүдээс буурсан дүр зурагтай байна. Эдгээр орнуудын эрх баригчид хааж хорих, хяхан хавчих, үзэл санааны дарамт үзүүлэх нь нэмэгдсэн. Зөвхөн үүгээр зогсохгүй хэвлэл мэдээллийн эдийн засгийн үйл ажиллагааг нь дордуулах хэд, хэдэн журам баталж зөвхөн төрийн мэдлийн агентлагуудын аж төрөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн орон зайг элдэв зөвшөөрөл, үзэл санаа зэргээр нь хааж боогдуулсан гэсэн үг.
Өдгөө эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлээд байгаа Ботсвана гэж улс бий. Хэвлэлийн эрх чөлөөгөөр манайхаас 30 байрны урд 79 дүгээрт эрэмбэлэгдэж буй. Хэвлэлийн орчин нь харьцангуй сайн мэт боловч төрөөс зөвшөөрөл олгох процессийг өөртөө төвлөрүүлж, төрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгон шалгаруулдаг явдал буурахгүй байгааг онцлон дурджээ.
Дасгаж байгаад...
Цар тахлын хүнд үе. Нэгнээ өвчин туссан, тусаагүй гэж ангилж ялгаад, адлан эсэргүүцдэг байсан цаг. Тухайн үед ковидын төдөн хүн бүртгэгдлээ гэж зарлан мэдээлдэхэй зэрэгцээд “худал ташаа мэдээлэл тарааж болохгүй” гэдгийг индэр дээрээс цухалзуулах болсон. Олон нийтийн мэдээлэл, төрийн харалган шийдвэрийг эсэргүүцсэн нэгнийг шууд нэр цохон улс даяар зарлах кампанит ажил үүгээр эхэлсэн юм. Энх сарангийн талаарх шүгэл үлээсэн залуу, халдвар өвчин тараах эрсдэлтэй байгааг шүгэл үлээсэн эмч, тусгаарлах өрөөний бодит байдлыг илэрхийлсэн иргэд гээд болохгүй зүйлс байгааг хэлэх бүрд зөрчлийн хуулиар хэрэг нээн, бүр заримыг нь шүүхээр шийдэж ч үзсэн.
Одоо түшээ болоод ордонд суусан сэтгүүлчийг хоймортоо залж байгаа “Мэдээллийн урсгал” нэртэй нэвтрүүлэг цацсаныг та бүхэн санаж байна уу. Урсгалыг төр олоод харчихсан учраас “танигдсан” гурван сэтгүүлчийг суулгаж байгаад үзэл суртлаа шахсан. Шахах шахахдаа нийгмийн бодит байдал, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал гэхээсээ хувь хүн рүү, субъект рүү чиглэсэн үг үйлдэл гаргаж байлаа. Азийн хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилт хэрхэн зарцуулагдсан тухай, хорио цээрийн дэглэм хэр зэрэг мөрдөгдөж байгаа тухай бүх мэдээллийн урсгалыг төр өөрөө “нууц” гээд хаачихсан. Атал мэдээллийн урсгалыг хааж боох хүсэлтэйгээ цухалзуулсан нь энэ.
Хүсэл байсан
Мэдээллийн урсгалын практикаар, Монгол тулгатны тавилаар мэдээллийг хэрхэн өөрсөд рүүгээ чиглүүлж, үзэл суртлаа шахаж болдгийг яг жилийн өмнө та бүхэн харсан байх. Засаг тэргүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ амаргүй, хүнд хэцүүгээ “нийгмийн хэдэн нөлөөлөгч”, хэвлэл мэдээллийн авторуудыг урдаа суулгаж байгаад цацаж эхэлсэн. Сүүлдээ хэн, хаанаас ямар зорилгоор цацаж байгаа нь мэдэгдэхгүй хэд, хэдэн субъектуудыг “мэдээллийн урсгал” дээр байсан сэтгүүлчээр яриулж байгаад тархи угаасан. Соёлт ямар ч нийгэмд сонгуулийн өмнө ийм тархи угаалт болдоггүй. Хаалттай гэх африкийн улсуудад ч ийм зүйл байгаагүй.
“Эрх чөлөө чи..."
Нэгэн цагт эрх чөлөөгөө эдлээд чөлөөт хэвлэлүүд мандаад, түүхэн үүргээ гүйцэтгэж байсан цаг үе бий. Дараа нь телевизүүд олширсон, интернэтийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр цахим хуудаснуудын тоо нэмэгдсэн, технологийн дэвшлээ дагаад өнөө цагт бүгд нийгмийн сүлжээний хуудастай болсон. Трендээ дагавал бид одоо хиймэл оюуны эрин цагт иржээ. Шинэ эрин үед ирсэн мөртлөө өнөө бидэнд хэвлэлийн эрх чөлөө бодит утгаараа алга. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 2021 оноос хойш тасралтгүй буурсаар 2024 онд 109 дүгээрт орж, түүхэн доод түвшинд хүрсэн. Үүгээрээ бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуульд тусгасан ардчилсан чиг баримжаатай орнуудын сүүлийг мушгиж байгаа.
“Алсын хараа-2050” гэх гоё төлөвлөгөөг санаж байгаа байх. Автор нь Л.Оюун-Эрдэнэ. Уг төлөвлөгөөнд “Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг бүтээнэ” гэж заасан нь бий. Эрх чөлөөг Монгол ардын намын боловсруулсан хөгжлийн хөтөлбөрт өнөөгийн дарга нь “бүтээнэ” гэдгээ ингэж зарласан. Бүтээгдэхүүн хэрхэн үүсэж байгааг уншигч та хараад үзээрэй. Төрд таалагдахгүй бол сошл хуудсаар балбана. Балбаж, балбаж улстөрч матрын нулимс унагана, хууль шүүхээр айлгана, дахиад балбана. Улс төрч хууль яриад “амаргүй” цаг хугацааг үднэ. Бодит байдал ердөө л энэ...

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.