Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хуурай гантай нөхцөлд рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байна

2025/08/12

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас рапс /тосны ургамал/ тариалсан тариаланчдын талбайд үзлэг шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд рапс болон бусад тоонолжин цэцэгт таримлын (гич, төрөл бүрийн байцай, манжин) тариалангийн талбай эрс нэмэгдэж, үүнийг дагаад байцааны эрвээхэйн хэт олшролт болж байна. Байцайны хивэн эрвээхэй нь мөн тоонолжин цэцэгтний овгийн хог ургамлаар хооллодог. Эрвээхэйн тоо толгойн хэт олшролт нь хуурай, гантай нөхцөлд тохиолддог. Энэ нь рапсын тариаланг бууруулах,  устгах боломжтой эрсдэлд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн  хуурай, гантай нөхцөлд энэ эрвээхэй тоонолжтны овгийн таримлын тариалалтыг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. 

Байцайны хивэн эрвээхэйгээс тариалангаа хамгаалах зөвлөмж

Мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжөөр эрвээхэйн өндөг нь ихэвчлэн навчны доод талд эсвэл ишний ойролцоо хүрэхэд хэцүү газарт бэхлэгдсэн байдаг. Өндөгнөөс гарч буй авгалдай нь өндөгний хальсыг доод талаас нь хазаж цоолоод тэр даруй навчны эд рүү ордог (хөндийлдэг). Эхний өдрүүдэд авгалдай нь паренхим дотор амьдардаг бөгөөд контактын үйлчилгээтэй бодис хэрэглэвэл үр дүнгүй болно. Мөн системийн шавж устгах бодис нь навчны эдэд жигд бус нэвчдэг тул үйлчлэх бодисын тархалтыг навчны паренхим нь ихээхэн саатуулдаг.

Шавжны тоо огцом нэмэгдэхийн хэрээр шавж устгах бодисыг эсэргүүцэх механизм нь улам бүр хүчтэй илэрдэг тул аливаа химийн болон биологийн бэлдмэл нь 100 хувь үр дүнтэй байдаггүй. Судалгаагаар 2-2.5 долоо хоногоос илүүгүй хугацаанд үйлчилдэг тул байцааны хивэн эрвээхэйний асуудлыг нэг удаагийн шүршилт хийснээр шийдэх боломжгүй юм.

Рапс, гичийн талбайг ургац хураалтын дараа эргүүлж хагалах буюу хамгийн багадаа 5-10 см-ийн гүнээс эрвээхэй хүүхэлдэйнээс гадаргуу дээр гарч чадахгүй. Ихэнхдээ хүүхэлдэй нь ургамлын үлдэгдэл дор, сүрэлд хадгалагддаг бөгөөд бага температурт буюу хүйтэнд тэсвэртэй тул ямар ч өвлийг тэсвэрлэх чадвартай байдаг байна.

 

Холбоотой мэдээ

Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа
Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа
Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
УИХ: СЕХ-ны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ
АТГ: Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгав
Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын XI бага хуралд оролцож байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
Сэлбэ эмнэлэг нэг жилийн хугацаанд 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ
"Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгүүд
Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он