Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Оросууд нийтийн тээврийн автобусанд хийн түлш нийлүүлэх санал тавьжээ

2025/04/24
Евразийн эдийн засгийн холбооны “түр” нэртэй “бүр” хэлэлцээр, онгоцны түлш авна, авахгүй гэж маргаж байхтай зэрэгцэн Оросууд дахиад санал тавив. Энэ удаад нийтийн автобусанд хийн түлш нийлүүлэх санал тавьж. Чухам ямар санал тавьсныг дор дурдъя.

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацын Зүүн өмнөд Азийн салбарын гүйцэтгэх захира Сергей Деним Нийтийн тээврийн бодлогын газрын төлөөлөлтэй уулзаж. Уулзаад нийтийн тээврийн автобусанд хийн түлш нийлүүлэх санал тавьжээ. Албан мэдээнд дурдсанаар Сергей Деним хэлэхдээ “Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлдэг бөгөөд агаарын чанарыг сайжруулахад нийтийн тээврийн автобус шингэрүүлсэн хийн түлш ашиглах чухал нөлөөтэй” гэсэн байгаа юм. Уулзалтын үеэр бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлт болон холбогдох мэдээллийг ч танилцуулжээ. Нийтийн тээврийн бодлогын газар хийн түлш ашиглах нь эдийн засгийн үр өгөөжтэй эсэх, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх, нийтийн тээврийн автобусанд ямар төхөөрөмж ашиглахыг судлахаар тохиролцсон байна.

Росатомын тухай товчхон:

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорац нь ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, хийн түлш үйлдвэрлэлийг хариуцдаг. Нийт 450 охин компанитай. Монгол Улсад 2024 онд салбараа нээсэн. Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлэлд дурдсанаар 2024 онд тус корпорацын гадаад захиалгын хэмжээ 200 тэрбум ам.доллар давж, экспортын орлого нь 18 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Одоогоор Монгол Улсыг оролцуулаад 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, нэмж долоон улсад 22 салбар барьж буй аж.

Оросууд тавьсан “санал”-ууд...

-Оны өмнө Евразийн эдийн засгийн холбоотой /ЕАЭЗХ/ чөлөөт худалдааны түр гэрээ байгуулахаар болж хувийн хэвшил, олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулав. Олон асуудал байсан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон хуралдаанаар ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ. Нэг ёсондоо эхний босгоо давчихсан гэсэн үг. Манай улсын хувьд 2024 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудад 110.1 сая ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа импортолсон нь худалдааны баланс алдагдаж байгааг харуулж байгаа юм. ЕАЭЗХ-ны орнуудад Монгол Улсаас эъкспортолж буй бараа нийт экспортод сүүлийн зургаан жилийн хугацаанд нэг орчим хувийг эзэлж байгаа бол импортод 25-30 орчим хувийг эзэлж байна. Гэвч үүнээс анхаарах нэг зүйл бий. ЕАЭЗХ-ны орнуудаас авч буй Монгол Улсын нийт импортын 95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна.

Жич: Евразийн эдийн засгийн холбоог ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар 2014 онд хэлэлцээрт гарын үсэг зурж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор байгуулагдаж байлаа.

-ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Алексей Евсиков энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “АЙСТ Глобал” сувагт ярилцлага өгөхдөө “Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах, 3-р дулааны цахилгаан станцыг шинэчлэх, 5 дугаар дулааны цахилгаан станц болон тойруу зам барих төслүүд нь Монгол Улсын нийслэлийн ойрын ирээдүйд хэрэгжих хамгийн том дэд бүтцийн ажлууд юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд Оросын компаниуд бэлэн байна” гэсэн юм.

-Дараагийн санал нь “ОХУ-тай 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” гэрээ байв. Санал гэхээсээ илүү тулгалтын шинжтэй энэ гэрээ нийт 12 заалттай. Үүнээс онцолж харах заалт нь Дөрөвдүгээр зүйлд дурдсан “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын (цаашид Цогцолбор гэнэ) дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна” гэсэн заалт байв. Түлшийг ОХУ-ын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлээд зсогохгүй, цогцолборыг ашиглах, менежментийг хэрэгжүүлэх агуулгатай заалт байгаа нь нийтийн эргэлзээг төрүүлсэн. Золоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ хэлэлцээрийг дэмжээгүй.

-Монгол Улсад нисэх хүчний салбар үүссэний 100 жилийн ой 5-р сарын 25-ны өдөр тохионо. Энэ өдөр ОХУ-ын уран нислэгийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор үзүүлбэр зохион байгуулахаар болов.

-2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн монголын сэтгүүлчдэд орос хэлний тусгай сургалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. “Эхнээс нь” гэсэн бэлгэдлийн нэртэй энэхүү сургалтууд Монголын хэвлэл мэдээллийн салбарын сонирхсон бүх хүмүүст нээлттэй гэж албан мэдээлэлд дурдсан байна.

 
 

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он