Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​“Росатом”-ын сонирхол ба Мардай

2025/05/06
Ердөө 10-аадхан хоногийн өмнө “Росатом” манай нийтийн тээврийн автобусанд хийн түлш нийлүүлэх санал тавьж байлаа. Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээ, нисэх онгоцны түлш нийлүүлэх асуудал гээд оросуудын ашиг сонирхол ороогүй газар гэж алга. Тэгвэл “Росатом” компани Мардайн уурхайг ашиглах сонирхолтойгоо илэрхийлжээ. Оросууд Украины газар нутагт халдан довтолж, үзэл санааны хувьд Европоос зайгаа барих болсон тэр цаг үеэс “Росатом”-ын ашиг сонирхол эхэлжээ. Чухамдаа энэ цаг үе бол 2023 оны эхэн үе байлаа. Энэ тухай “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал хэлэхдээ “ОХУ-ын “Росатом” компани сүүлийн хоёр жил Монгол Улсад уран олборлоё, ураны салбарт хамтран ажиллая гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа. Ялангуяа, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар энэ саналаа тавьдаг” гэж байсан юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлахдаа ч энэ асуудлыг хөндөж, санал тавьсан юм билээ.

Оросуудын ашиг сонирхолын татах цэг болсон Мардайн бүлэг ордыг ЗХУ-ын үед буюу 1985 оноос эхэлж, 1995 оныг хүртэл ашиглаж байсан түүхтэй. Багцаа тооцоогоор 500 тонн уран олборлосон гэж үздэг. Мардайн орд нь үндсэндээ дөрвөн бүлэг орд юм. Нийт нөөц нь 48 мянган тонн. Нэг кг уран 10-15 вагон нүүрстэй тэнцэх хэмжээний цахилгаан үйлдвэрлэдэг гэж тооцвол том ордын тоннд орно. Өөрчлөн байгуулалтын цаг үе гээд оросууд ч, монголчууд ч тоохгүй байж байгаад 2000-аад онтой золгосон. Улмаар 2009 оноос эхлэн ОХУ-ын талаас энэ ордыг үргэлжлүүлэн ашиглая гэх санал тавьж иржээ. Энэ хооронд хоёр улсын Засгийн газар хоорондын дөрвөн удаагийн хэлэлцээ, санамж бичиг байгуулсан түүхтэй. Асуудлыг нэг талдаа гаргахын тулд ковидын цар тахлаас хойш санал тавихаа эрчимжүүлж, өнгөрсөн жил “Росатом” компани төлөөлөгчийн газраа байгуулсан юм. Владимир Путины айлчлалын яг дараахан нь төлөөлөгчийн газар байгуулагдсан нь тохиолдлын хэрэг ч биш юм. “Росатом” компанийн зүгээс хайгуулын компани байгуулж, үндсэндээ ажлаа эхлэе гээд “чичрээд” эхэлж.

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорац нь ураны хайгуул, олборлолт баяжуулалт, хувиргалт, хийн түлш үйлдвэрлэлийг хариуцдаг. Нийт 450 охин компанитай. Монгол Улсад 2024 онд салбараа нээсэн. Оросын “Интерфакс” агентлагийн мэдээлэлд дурдсанаар 2024 онд тус корпорацын гадаад захиалгын хэмжээ 200 тэрбум ам.доллар давж, экспортын орлого нь 18 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Одоогоор Монгол Улсыг оролцуулаад 60 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, нэмж долоон улсад 22 салбар барьж буй аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жил манай улсад айлчлахдаа 2025 оны тавдугаар сарын 9-нд Нацистын Германыг ялсаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан. Хариу айлчлал болгож манай улсын Ерөнхийлөгч айлчлах ёстой. Түүнээс биш дипломат ёсоо зөрчөөд гэдрэг хараад суухыг хэлэхгүй. Энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчилж байгаа учраас гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт болох хүлээлттэй байна. Яг таг болно гэж үзэхгүй байгаа ч гурван улсын төрийн тэргүүн нарт үүнээс өөрөөр уулзах боломж олдохгүй.  

Энэ оны эхээр Францын талтай Зөөвч Овоо төслийг хөдөлгөхөөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш эх оронч гэж цээжээ дэлдсэн уран эсэргүүцэгчдийг хараад байгаарай. Дорноговийн Улаанбадрах уранаар хордож байгаа гэж уйлан дуугараад байгаа биз. Одоо ч тэмцэл нь үргэлжилж, дөнгөж өчигдөрхөн хэвлэлийн хурал хийж харагдана лээ. Гэхдээ байна аа, Мардайг тэд яагаад мартав. Уран гэдэг зүйл нь оросууд ч хийхээр хоргүй, францууд хийхээр хортой болж таарав уу. Тэдний тэмцлийн эх нь Монгол эх орны төлөө байна уу, эсвэл их гүрний ашиг сонирхол болж таарав уу. Үйл явцыг харах хэрэгтэй. Ажиглах ёстой. Тэртээ тэргүй мөнхийн хөрш ОХУ-ын ашиг сонирхлыг тоохгүй өнгөрч болохгүй. Францаа ч, Оросын төслийг ч зэрэг хөдөлгөөд үзвэл яасан юм бэ...
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
“Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолбор үүд хаалгаа нээлээ
Хэт халалт үргэлжилнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
Гал түймрийг бүрэн унтраалаа
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Хуурамч валют солиулахыг завджээ
Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он