Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүнсний бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтаар пестицид, нян илэрчээ

2025/05/06

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний 13 дугаар тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд нийслэл хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийсэн ажлын явцаа танилцууллаа.

Стандарт, хэмжил зүйн газар сорьцын хяналт, хэмжих хэрэгслийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн жин хэмжүүр, үнэт эдлэлийн сорьцод хяналт шалгалтыг хийж, 140 шахам иргэн, аж ахуйн нэгжээс илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна.

Түүнчлэн Үнэт металл, эрдэнийн чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, үнэт эдлэлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, баталгаажуулаагүй, импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяга худалдаалсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн Үндэсний итгэмжлэлийн төв зах худалдааны төвд худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ.

Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна. Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.

Мөн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн явц болон орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийн тандалт явууллаа. Тандалтаар сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар аюулгүй байдал, норм норматив, өдөрт авах илчлэг хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, хоол үйлдвэрлэлийн орчны угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хангаж буйг тодорхойлох зорилгоор нэг ээлжинд бэлтгэсэн хоол болон ундны ус, агаар, арчдасны шинжилгээг хийсэн.

Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан хяналт шалгалтын үйл явцыг эрчимжүүлж, судалгаа шинжилгээтэй холбоотой хэд хэдэн асуудлыг нягтлан шалгах үүрэг чиглэл өглөө.

Цаашид хяналт шалгалтаар Говьсүмбэр, Дорноговь аймгийн хэмжээнд болон Замын-Үүд боомтоор орж ирж буй жимс, хүнсний ногооны пестицид болон нян бактериудыг лабораторийн түвшинд шинжлэн ажиллах юм. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд Замын-Үүдийн гаалиар орж ирж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавих юм.

Ташрамд хэлэхэд, Монгол Улсад одоогийн байдлаар 6670 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 10 хувь буюу ойролцоогоор 670 гаруй стандарт хүнсний чиглэлийн стандарт байгаа юм. Тиймээс эл чиглэлийн стандартын шинэчлэлт, хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатайг Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар онцоллоо. 

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он