Сэтгэгдэл 0

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тайланд дурдсанаар Монгол Улсын 2.6 сая орчим иргэн үнэт цаасны данс эзэмшдэг гэсэн дүн гарчээ. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар 14.5 мянган иргэн шинээр данс нээлгэсэн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд үнэт цаасны 1991 данс, холболтын 4166 данс шинээр нээжээ.
Өнгөрсөн оны эхний дөрвөн сард “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг тараах үед 200 мянга орчим шинэ данс нээгдэж байсан юм.
Монголын хөрөнгийн биржийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашиг эзэмшигчид хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, өгөөжтэй хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг мэдээлсэн юм. Яг одоогийн байдлаар хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог 5-10 мянга орчим иргэд бий гэсэн дүн мэдээ бий. Үүнийг адил хөгжилтэй ази тивийн улс орнуудтай харьцуулбал харьцангуй бага үзүүлэлт юм. Олон улсын санхүүгийн томоохон байгууллагуудын зөвлөгөөнөөс харахад төрөөс Үндэсний баялгийн санг хөрөнгө оруулалтын сан болгож, илүү өгөөжтэй болгох нь Монгол Улсын цаашдын хөгжилд тустай гэдгийг байнга зөвлөсөөр ирсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.