Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

2025/05/10

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 150 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулна. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 127.4 км авто зам, 3000 метр.куб ариутгах татуурга, 12 мянган ам.метр ногоон барилга, цахилгааны хангамж, мэдээлэл холбооны шилэн кабель татах, үерийн хамгаалалтын далан байгуулах, газрын гүний дулааныг нэвтрүүлэх ажлуудыг судлан, үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хүннү хотод нийслэлийн төсвөөс 2025 онд авто замын зураг төсөв гаргах, газрын гүний дулааныг судлах, цэвэрлэх байгууламжийн ажилд хөрөнгө оруулсан.

Хүннү хотын суурьшил бий болсноор 80 мянган ажлын байр бий болж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын  2022 оны 143 дугаар  тогтоолоор  тус хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барихаас 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулахаар төлөвлөсөн.

Холбоотой мэдээ

ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
“Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийн хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 82 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэжээ
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо
Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Хууль зүйн байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2025 оны тайлантай танилцлаа
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он