Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Инфляц ингэж өслөө, Сангийн бодлого байрандаа...

2025/05/12
Нэг их шинэ мэдээ биш. Өсөх нь ч тодорхой байсан. Тэгээд өссөн. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 8.6 хувьтай гарлаа. Үүний өмнөхөн олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын инфляц өснө гээд тодорхойлчихсон юм л даа. Хамтарсан нэртэй хатирсан Засгийн газар дөнгөж байгуулагдсан өнгөн дээрээ инфляцыг 5 хувь дотроо барина гэж тооцсон. Тооцоо буруу байжээ. Эрчим хүчний реформ нэрээр цахилгааны үнэ нэмсэн нь инфляц өсөхөд нөлөөлж. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараасан нь нөлөөлж. Нөлөөлөхдөө хүнсний үнэ 6.8 хувиар нэмэгдэж. Ажил, үйлчилгээний үнэ 17 хувиар огцом өссөн нь нөлөөлж. Монголбанкны зорилтоос ч инфляц даваад явчихлаа. Тийм ч учраас мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Ингэснээр 2024 оны эхнээс хойш зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлого эргэн чангарч байна. Яг жилийн өмнө бодлогын хүү өнөөдрийнх шиг буюу 12 хувьтай байхад инфляц хэдэн хувьтай байсан гээч. Долоон хувьтай байсан юм. Одоо хэд байгааг нийтлэлийн эхэнд дурдсан шүү дээ, 8.6 хувь байгаа гэж.

Засгийн газрын нэг шийдвэр нөгөө шийдвэрээ үгүй хийдэг. Эхлээд тэд инфляцыг дөрвөн жилдээ 5 хувьд барина гэсэн. Дараа нь цахилгааны үнийг нэмсэн. Инфляцад нэгэнт нөлөөлөөд эхэлчихсэн учраас дулааны үнийг нэмэхээ хойшлуулсан. Ер нь ч дахиад хойшлуулах биз. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг битгий улстөржүүлээд бай, хувьцаат компани ашгаа тарааж байгаа явдал гэж ам тагласан. Гэтэл яасан. Иргэдийн гар дээр “бэлэн мөнгө” очиж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг нэмж орхисон. Ногдол ашиг нь үндсэндээ ногдол нулимс болоод дууссан нь данх пургитал шүгэлдсэний гавьяа.

Инфляц өсөхөд иргэдийн хэрэглээний зээл нэмэгддэг бичигдээгүй хууль буй. Иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэнэ гэдэг нь чухамдаа үүнийг хэлээд байгаа юм. Нэгэнт мөнгөний бодлого чангарч байгаа учраас хэрэглээний зээлийг хумих бодлого Төв банк баримтална. Манайх ч ялгаа байхгүй. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд тооцлоо. Ингэснээр зээл авах бүр л хүнд болно гэсэн үг. Хоёрдугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 37 их наяд төгрөг байна. Үүний 60 хувийг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлж байгаа. УИХ одоо нэг их сайн хүний дүр эсгэх гээд зээлийн мэдээлийн тухай хууль хэлэлцээд байна аа даа. Энэ нь бодит байдалтайгаа нүүр тулсаны цондон. Асуудал бишдээд эхэлснийг мэдмэгцээ зээл мэддэг болж харагдах гэж байгаа нь энэ. Хэрэв одоо л мөнгө, сангийн бодлогоо зөв барихгүй бол бишдээд ирмэгцээ байдгынхаа баруун хаяаг /ОУВС/ бараадах вий.
 

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он