Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2025/05/13

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.  


Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгож хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн хөгжлийн бодлогыг үүнд нийцүүлж шинээр тодорхойлж, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөр, бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, бүсийн онцлог, харьцуулалт, амьдралын чанар тулгамдсан асуудлыг төр засаг, хувийн хэвшил, орон нутгийн удирдлагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид ярилцаж, шийдлээ тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа говийн бүс нутгийн иргэдийн амьдралын чанарт байгалийн баялгийн үр өгөөж шууд нөлөөлөх ёстой. Ялангуяа, баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгах, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийн төлөө онцгой анхаарч байгааг Засгийн газрын гишүүд онцоллоо.  

Тус хуралдаанд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар говийн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулав. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүд нэгтгэн дүгнэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуралдааны үеэр 110 иргэн санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн оролцогчид УИХ, Засгийн газрын гишүүдээс говийн бүсийн тулгамдсан асуудлын талаар асуулт асууж, санал хэллээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд говийн бүсийг усжуулах, авто зам, төмөр зам, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтцийн мега төслүүд болон уул уурхайн үр ашгийг ард түмэнд тэгш хуваарилах Баялгийн сангийн хуулийг амжилттай хэрэгжүүлж байгаад орон нутгийнхан Засгийн газарт талархал илэрхийллээ. 


Мөн иргэдийг ипотекийн зээлд хамруулах, говийн бүсийн аймгуудад уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлдэг болох, хилийн боомтуудад лаборатори байгуулж заавал Улаанбаатар орохгүйгээр бараа, хүнсний бүтээгдэхүүн импортолдог болгох, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засаж шинэчлэх, ус, хөрсний доройтлыг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах, шар шороон шуургыг бууруулах, ногооруулах төсөл, хөтөлбөрийг говийн бүсэд түлхүү хэрэгжүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа орон нутгийн удирдлага, иргэд хөндлөө.  


Иргэдийн асуулт, санал хүсэлттэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хариулт өгч, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсон, санал солилцов. Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Говийн бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээг улс, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргав. Үүнд он дамнасан болон Говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн эхэнд усны төслийг эрэмбэлэхээ Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарна гэдгийг онцлоод Засгийн газраас хэрэгжүүлэх ашигт малтмал, уул уурхай, аж үйлдвэржилтийн төслийг дэмжсэн бол боловсрол, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Бүсийн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж, тус бүс нутагт олборлож байгаа төмрийн хүдэр, коксжих нүүрс, жонш болон бусад уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах улмаар экспортолж, бүс нутгийн эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болно гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК тус бүр 20 орчим сая төгрөгийн цалинтай 11 захирал, 6 газрын даргатай
2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК тус бүр 20 орчим сая төгрөгийн цалинтай 11 захирал, 6 газрын даргатай
Итгэл үзүүлэх асуудал чуулганаар орвол Засгийн газар огцрох нь ээ
2026-2027 оны гурилын хэрэгцээг дотоодын улаанбуудайн ургацаас бүрэн хангах боломжтой
"Мянган инженер" хамтарсан судалгаа, бизнесийн түншлэл 2026" арга хэмжээ боллоо
Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо
Судалгаа: Олон улсын судалгаагаар агаарын бохирдол нь амиа хорлох эрсдэл нэмэгдэхтэй холбоотой болохыг тогтоожээ
Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
Ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхааръя
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзлаа
Богдхан уулын дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна
БНСУ-д суралцахаар ирж буй гадаад иргэдийн тоо 4 жилийн хугацаанд 6 дахин өсжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он