Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ОХУ-ын Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай трамбай зэрэг төслийн талаар санал солилцлоо

2025/05/14

Эрхүү мужийн хууль тогтоох хурлын депутатууд НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Зочдыг НИТХ-ын Ажлын албаны дарга М.Баяраа, НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, Б.Ану-Үжин, Э.Хулан нар хүлээж авлаа. Зочдын тухайд, Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Александр Ведерников тэргүүтэй дэд дарга Кузьма Алдаров бусад албаныхан хүрэлцэн ирэв.

НИТХ-ын Төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа "Та бүхнийг хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод айлчилж ирсэнд талархаж байна. НИТХ нь зургаан хороотой. Миний тэргүүлдэг Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь ногоон байгууламжийн төлөвлөлт, хяналт, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөлт, хяналт, нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт, нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний төвлөрсөн усан хангамж, уст цэгийн төлөвлөлт, хяналт, хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт, оршуулгын газрын үйл ажиллагаа зэрэг асуудлыг эрхэлдэг. Энэ хүрээнд хамтран ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийллээ. 

Александр Ведерников “Улаанбаатарчууд авто замын түгжрэлээ арилгахын тулд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьсонд баяртай байна. Трамбай, метро, дүүжин тээврээ амжилттай бүтээн байгуулъя гэвэл судалгаа, тооцоо, ТЭЗҮ зэрэгт төсөв мөнгө харамгүй зориулах хэрэгтэйг зөвлөе. Туршлагатай орны инженерийн ухаалаг шийдлээс ашигла” гэв.

Уулзалтаар нийслэлд хэрэгжих 14 мега төслийн боловсон хүчин, эдийн засгийн хамтын ажиллагаа, газан түлш, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр зэрэг салбарын хамтран ажиллах  боломжийн талаар ярилцлаа. Зочид Орос-Монголын сургууль шинээр барих асуудлыг хэлэлцлээ. Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, Орос-Монголын III сургуульд орос хэлний сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах,  Эрхүүгийн гудамжийг тохижуулах, засварлах ажил хийнэ гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он