Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблей Кувейт Улсад зохион байгуулагдлаа

2025/05/14

Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороод, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын холбоод, Азийн спорт холбоодын болон Азийн наадмын Зохион байгуулах хорооны төлөөллүүд АОЗ-ийн төв оффис байрлаж буй Кувейт улсад хуран цуглаж, Ази тивийн соёлын сурталчилгаа, спорт олимпизмын хөдөлгөөний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.

Энэ удаагийн Ерөнхий ассамблей нь "One Asia- Нэг Ази" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Ази тивд зохиогдож буй спортын олон төрөлт томоохон наадмуудын мэдээллийг өгснөөс гадна улс орны соёл урлагийг сурталчлан таниулах "Соёлын өдөрлөг- үзэсгэлэн" зохион байгуулав.

Эхний өдөр буюу 5 дугаар сарын 11-ны өдөр болсон зочин орнуудын урлагийн тоглолтыг нээж АОЗ-ийн дэд ерөнхийлөгч Тимоти Фок, Кувейт улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Фахад Нассер Аль Сабах, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Олимп болон Азийн аварга Моатаз Баршим, Олимпод оролцогч, сагсан бөмбөгийн тамирчин Яао Минг нар үг хэлж, сэтгэгдлээ хуваалцав. Томас Бах "Азийн наадам нь дэлхийд жишиг болсон наадам болохыг дурдаж, Ази тивд Пёнчан 2018, Токио 2021, Бээжин 2022 олимпын наадмуудыг хүнд нөхцөлд амжилттай зохион байгуулсныг онцгойлон тэмдэглээд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье” гэв.

Тавдугаар сарын 12-ны өдөр АОЗ-ийн 45 дахь удаагийн Ерөнхий ассамблей нээлтээ хийж, ОУОХ-ны шинэ Ерөнхийлөгч Кирсти Ковентри анхны мэндчилгээгээ АОЗ-ын гишүүн ҮОХ-дод дэвшүүллээ.
Хурлын үеэр Азийн наадмын Зохион байгуулах хороод мэдээлэл хийсэн бөгөөд АОЗ-ийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусаллам " Ирэх жил Япон улсад болох Айчи Нагояа 2026 Азийн наадам нь 5 хотод 42 спортын төрлөөр явагдах тул зохион байгуулалтын маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байгааг дурдаад бид Ази тивийн эв нэгдлээ бататган харуулж, Азийн олимпын хөдөлгөөнд томоохон дэмжлэг үзүүлэгч орон Япон орноо, Айчи Нагояа ЗБХ-г дэмжиж ажиллах үүрэгтэй” хэмээн  анхааруулав.

ОУОХ, Эв санааны нэгдэл болон Үндэсний олимпын хороодын холбооноос мэдээлэл хийж, улмаар тивийн наадмаас Олимпын наадмын эрх олгох асуудлыг хөндөв. Гэвч Азийн наадам нь Олимпын наадам болохоос 2 жилийн өмнө зохиогддог тул олимпын эрх олгох нь хүндрэлтэй байгаа юм. АОЗ-өөс энэ асуудлыг судалж байгаа боловч ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүйг хэллээ. Учир нь Азийн наадмын циклийн дагуу “Доха 2030”, “Рияд -2034” Азийн наадмыг ЗБХ-той хэдийнээ гэрээ байгуулан, бэлтгэл ажил өрнөж байгаа билээ. Иймд цаашид Азийн наадмын хугацааг өөрчлөх асуудлыг нарийвчлан судалж, эцэслэн шийдвэрлэх болно.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П. Буяндэлгэр, Монгол Улсаас  Кувейт улсад суугаа Элчин сайд П. Сэргэлэн нар хурлын арга хэмжээнд оролцож Монгол Улсаа сурталчлах үзэсгэлэнд дэмжлэг үзүүллээ.Мөн  орон орны соёлыг сурталчлах өдөрлөгт Монгол Улсаас үндэсний спорт болон урлаг соёлын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах бодлогын арга хэмжээг хэлэлцлээ
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Байгаль хамгаалагчид 44.5 тонн хог хаягдал цуглуулжээ
Элчин сайд Шэнь Миньжюаньд “Алтан гэрэгэ” гардуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он