Сэтгэгдэл 1

Ялаа гэж. Их айхтар тодорхойлолт. Азийн хүлэг улс гэж сүржигнэж байсан Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь засагт шүүмжлэлтэй хандсан иргэдийг ялаа гэж тодорхойлов. Гэтэл ордонд сүүлийн найман жил өндөр сандал дээр дүнгэсэн ялаа өнөөгийн Монголыг хаана аваачив. Ардчиллын индексээр мэдэгдэхүйц ухарч, авлигын индексээр автократуудтай мөчөөрхөж, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 100-аас дотогш эргэлдэж, хөрөнгө оруулалтын орчноор 110-аас хойш бичигдэж байна. Инфляц өсөж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарсан тухайд ярих ч юм биш. Сүүлдээ энэ бүх болохгүй үзүүлэлтийг ярьсныг хэн нэгний халаасанд хийж, ялаа болгон доромжилж ч үзэв. Гэхдээ байна аа, тоо худлаа хэлдэггүй юм. Ямар ч романтизмд живсэн засаг бодит байдал болох статистикийн үзүүлэлтээр унадаг юм. Соёлт ертөнцөд шаардуулахгүй унана...
Эхний дүнгэнээн: М.Энхболд
М.Энхболд. 2018 онд Монголын хөгжилд саад болоод байгаа хүчин зүйл нь М.Энхболд гэх хувь хүн байлаа. Ихээхэн субъектив хүчин зүйл. Чухам түүнийг түлхэн унагаахын тулд “шударга тав” гэдэг дүрүүд гарч ирсэн. Ирэхдээ их л уянгын халилтай гарч ирэв. Одоо Ерөнхий сайдын суудалд тухалсан Л.Оюун-Эрдэнэ тухайн үед “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ...” гэж ирээд л уянгалсан. Уянгалал сүүлдээ чухал төв царай руу шилжиж, нэгэн цаг үед “хүмүүс таныг дарга л гэж харах юм” гэж ихээхэн янаг харцаар ширтэж асан хүн рүүгээ, “Та төрийн сүлдний өмнө хэлчих... Нэг дэх өдрөөс өмнө Их хурлын дарга аа та, огцрох өргөдлөө өгөхгүй бол дараагийн тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжих болно гэдгээ албан ёсоо мэдэгдчихье” гэж ирээд шилбилзээд гараад явсан. Энэ цагт цар тахал гэдэг зүйл сураггүй байлаа. Л.Оюун-Эрдэнийг ч суга дэвшээд яваад өгнө гэж таагаагүй.
Удаах дүнгэнээн: Засгийн сайд
“Шударга тав” гэдэг шошго хадаад талбай дээр тэмцэж байхдаа Л.Оюун-Эрдэнэ “Би ямар ч албан тушаалд очихгүй. Байнгын хорооны дарга ч болохгүй” гэж хэлж байв. Өвлийн хүйтэнд хэлсэн жавартай үг нь гэсэж амжаагүй байтал тэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болов. Энэ бол 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр байлаа. Ердөө хоёр сарын өмнө сайд байтугай байнгын хорооны дарга болохгүй гэж байсан хүн ийнхүү суудалд суусан нь энэ. Засгийн сайд болчихоод эхний хэдэн сард М.Энхболдоосоо салаагүй. Шүүх үүнд үнэн мөнөөр хандана гэж найдаж байна, 60 тэрбумын схем бол батлагдчихсан зүйл нтр гээд явж өгч байв даа. Гэвч энэ үг нь ковид гараад мартдагдаж, өөрөө ч Ерөнхий сайдын суудал руу хараа бэлчээгээд эхэлсэн. Гэтэл улсын хөгжилд гагц М.Энхболд л чөдөр тушаа болж байгаагүй нь дараа, дараагийн үйл явдлаар батлагдана.
Дүнгэнээн: Ерөнхий сайд
Ердөө “таавчигнаас” болж У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас огцорч байгаагаа зарлав. Он цагийн хувьд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр. Тэрбээр өөрөө энэ үйлдлээ “Монголын улс төрд оруулсан шинэ соёл” гэж тодорхойлсон. Шинэ соёл юу байхав, Ерөнхийлөгч болох гээд л суудлаа өгсөн нь тэр шүү дээ. Одоо түүнийг орлох хүн байх ёстой. Хайж төвдөлгүйгээр шууд л Л.Оюун-Эрдэнийг сонгосон. Залуухан, шударга гэдэг имиж нь өмнөө тавиад Засгийн газрын тэргүүнд чухам тэр л зохих мэт дүрийг цар тахлын үед бүтээж чадсан юм. Цар тахал гээд нийгэм бужигнаантай байхад оронд нь өөр хүн байх ёстой гэж мэтгэж, мэтгэлцсэн зүйл байгаагүй нь нүцгэн үнэн. Тэрбээр Ерөнхий сайд болох үедээ "Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна" гэж байв.

Хамгийн хоржоонтой нь юу гээч, улстөрч, ялаа хоёрыг хэвлэлээр алж болдог юм. Ялааны алуурыг нь худалдаад авчихаагүй л бол шүү дээ...
Дүнгэнээн: Цар тахал
Тахал нийгмийн олонлогт сүүдрээ тусгасан. Гэвч эрх мэдлийн цулбуураас атгагчдад хяналтгүйгээр мөнгө саах, захиран зарцуулах боломж олгосон. Зөвхөн Азийн хөгжлийн банкнаас л гэхэд Монгол Улсад нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулж 70 сая ам.доллар, төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталсан. Улмаар эдийн засгаа сэргээх “10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг баталж аваад, умаар нууцын зэрэглэлд оруулсан билээ. Одоо Ерөнхий сайдаас энэ тухай асуувал нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө. Учир нь эдийн засгаа сэргээх нэрээр өөрсдийнх нь эдлэл нэмэгдсэн учраас тэр. Гэвч нийгэмд тэгш бус байдал газар авч хувийн мэдээллийг цар тахлын үеэр хайр найргүй дэлгэж, тусгаарлах байхны орчныг нь элдэв хачиргүй илчилснийх нь төлөө шүүхэд дуудаж, дарга нар нь хяналтгүй эмчид үзүүлж, энгийн иргэд нь товчоон дээр амьсгал хурааж, эрүүл мэндийн дэмжлэг нэрээр дарга нар нь хяналтгүй цусалж, хяналтгүйгээр дарга нарыг томилсон. Тэр бүгдэд нь “ялаа”-нууд дуугүй л байлаа.
Дүнгэнээн: Шударга ёс
Л.Оюун-Эрдэнийг Засгийн жолоог атгаж байхад “Шударга ёс” гэдэг үг амны уншлага байлаа. Нам харгалзахгүй дайтна гэж цээжээ дэлдсэн. Хачир болгож хөгшин бурхинуудыг авчраад “шоронд” хийж байгаа мэт харагдуулсан. Гэвч схемийн авторууд нь жуумалзаад л өнөөг хүрлээ. Яагаад яг бодит байндаа очихгүй, үр дүнд хүрэхгүй байна аа гэхээр “Амаргүй” гэдэг үгээр ам хаасаар өнөөг хүрсэн. Гэхдээ хачирхалтай нь статистик түүний хэлсний яг эсрэг байгаад байдаг. Түүнийг засаг атгасан 2021 онд Монгол Улсын авлигын түвшин 110 болж доод түвшинд хүрсэн. Үүнээс хойш огцом уруудсаар 2024 онд 114-рт бичигджээ. Зүйрлэж үзвэл автокарт засаглалтай, африкийнх голцуу улсуудтай нэг хэмжээст байна аа л гэсэн үг. Эдийн засгийн хэмжээгээрээ бид Буркино-Фасогийн яг дээр байгаа. Гэтэл тэр улс нь сүүлийн 30 жил дотоодын дайн самуунтай л байгаа улс. Харин нэг ч хулганы хамраас цус гаргалгүй ардчиллыг тулгандаа ноцоосон гэж сүржигнэдэг шүү дээ. Шударга ёсны тэмцэл нь намын ах нар руугаа чиглэгдсэнгүй. 60 тэрбумын хэрэгт М.Энхболдоор туг тахиснаас биш, өөр хэн рүү ч халдаж зүрхлээгүй. Нийгэмд хэд, хэдэн хүнийг гэрэл цохиулаад сонгуульд дэвшихгүй шүү гэж нүд ирмээд л өнгөрсөн.
Дүнгэнээн: Шүүх засаглал
Гүйцэтгэх засаглалын тэргүүний үг гэдэг бол Монголын үг болж гадна талд харагдана. Гэтэл тэр энэ индэр дээрээс удаа дараа Шүүх засаглал бараг байхгүй болсон гэж шүлсээ үсчүүлсэн. Үр дүнд нь гадна талд шүүх засаглалын хувьд эргэлзээтэй гэдэг дүрээр харагдаад эхэлсэн юм. Түүхэн доод түвшинд хүрсэн хэвлэлийн эрх чөлөөний индекст хамгийн их оноо алдсан нь шүүх засаглал. Хөрөнгө оруулалтын орчны индекст 110-аас дотогш бичигдэхэд нөлөөлсөн нь хууль, эрх зүйн орчин. Авлигын индекс өөдлөхгүй байгаа нь хууль, шүүхийн систем байсан. Өнөө маргаашдаа суудлаасаа огцрохгүй гэсэндээ арьсаа хамгаалж “шүүх засаглал” руугаа нулмисан нь бүх статистик буурах үндэс болсон гэдгээ тэр даан ч ухаарсангүй. Одоо шүүхгүйгээр хураан авч, төр өмчөө нэмдэг боллоо. Дээд шүүхээс ял оноосон тогтоол батлагдчихаад байхаад гүрийсээр байдаг УИХ-ын гишүүнтэй боллоо. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглал руугаа халдаж хяналтгүйгээр томилгоо хийж, төсөв баталдаг боллоо.
Эцсийн дүнгэнээн: Ялаа
Өөрийнх нь хүүгийн тансаглал, өнгөрсөн жилүүдийн засаглалыг нь эсэргүүцэн талбайд жагссан иргэдээ тэр “ялаанууд” гэж тодорхойлсон. Тодорхойлохдоо Баялгийн сан, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотойгоор улс төрийн зорилгоор жагсаж байгаа гэдгээ хэлээд амжина лээ. Гэтэл уг нь талбай дээр иргэд бухимдаад гарсан. Нийгмийн олонхийн дэмжлэг эсрэг эргээд өөрийг нь эсэргүүцээд байна аа гэдгийг тэр даанч ухаарсангүй. Ингэтлээ битүүмжлэгдсэн Ерөнхий сайдтай байж. Яахав залуусын жагсаалыг тонгорох хэрэгсэл болгоод байгаа улс төрийн бүлэглэл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт олонлог нь улс төрийн сэдэл, агуулгаар жагсаад байгаа нь юу л бол. Магадгүй өөрийнх нь зохион байгуулаад М.Энхболд даргаа тонгорсон шигээ санаад байгаа юм болов уу, мэдэхгүй.
Ямар ч байлаа гэсэн хөгжил ярьж, хөмсөг зангидсан ямар ч ялаа түүн шиг удаан дүнгэнээгүй. Үндсэндээ дөрвөн жил,дөрвөн сар Ерөнхий сайдын суудалд суусан энэ 30 жилд л лав байгаагүй юмдаг.
А.Амар
Г
Ялаа гэж хэнийг хэлснийг зориуд мушгих шаардлага үгүй