Сэтгэгдэл 0
Өвөр Монголын уурхайд жолоочгүй цахилгаан машин ажиллаж эхэллээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Йемин” нүүрсний уурхайд жолоочгүй цахилгаан автомашиныг олборлолтод ашиглаж эхэлжээ. “Хуавэй” компанийн хөгжүүлсэн 100 цахилгаан машин үйлдвэрлэлд ашиглагдах юм байна. Энэхүү цахилгаан автомашинууд нь 5G сүлжээнд бүрэн холбогдсон, хиймэл оюун бүхий гэдгээрээ онцлог. Ажлын бүтээмж, туулах замын бартаа зэргээс хамаарч зарцуулах цэнэгээ өөрөө тохируулдаг байна.
Цахилгаан автомашины батарей нь 564 киловатт цаг бөгөөд литийн йон, төмрийн фосфат бүхий агуулгатай аж. Түүнчлэн +40-өөс -40 градуст ажрахгүй ажиллах хүчин чадалтай. Уул уурхайн ажлыг цаг уурын ямар ч нөхцөлд тасалдуулахгүй явуулах чадвартай гэдгийг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.