Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын олон улсын гэрчилгээний болзол хангалаа

Татварын ерөнхий газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Экуаномикс санаачилгын хүрээнд 2023 оны 09 дүгээр сараас “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төслийг хэрэгжүүлэн, 20 стандарт, 5 чиглэлийн 40 шалгуур үзүүлэлт хангах зорилго тавин ажилласан.
Өнөөдөр Татварын ерөнхий газрын 1.5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд олон улсын багаас хийсэн хараат бус хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулж, МӨНГӨН ГЭРЧИЛГЭЭНИЙ болзол хангасныг мэдэгдлээ.
Татварын ерөнхий газар нь Жендэрийн олон улсын гэрчилгээний болзол хангасан Монгол Улсын анхны төрийн байгууллага төдийгүй дэлхийн болон ази номхон далайн бүсийн анхны татварын байгууллага болж байгааг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матильда Димовска онцоллоо. Гэрчилгээ гардуулах ёслол ирэх зургадугаар сард болно. Татварын ерөнхий газар нь сайн туршлагаа Монгол Улсын төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэхээр манлайлан ажиллаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.