Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулна

2025/05/21

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай, Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.

2020 оны 06 дугаар сарын 29-д Монгол Улсын Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан байдаг. Үүний дагуу “Буянт-Ухаа2” хорооллын 972 айлын орон сууцыг энгийн түрээс, түрээслээд өмчлөх, газар чөлөөлөлт хэлбэрээр иргэдтэй гэрээ байгуулж ажилласан байна. Хөгжлийн банкны үндсэн зээлийн дүн 73 тэрбум төгрөг бол үүнээс одоогийн байдлаар 49 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулж улмаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж тухайн зээлийг барагдуулахаар төлөвлөжээ.

Үнэт цаас гаргаснаар Засгийн газрын тогтоолын  хэрэгжилт биелнэ, Хөгжлийн банкны зээлийн төлбөрийг төлнө, Иргэдийн орон сууцны төлбөрөө төлөх хугацаа уртасч дарамт багасна, Үл хөдлөх хөрөнгөө банкнаас шилжүүлж авна. Төлбөр дууссан иргэдийн гэрчилгээ нэр дээр нь гарах боломжтой болно гэдгийг онцоллоо. Тус компанийн хувьд зөвхөн үнэт цаасны чиглэлээр ажиллах учир ямар нэг шинээр ажлын орон тоо, бүтэц бүрдүүлэхгүй гэв.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Т.Отгонболд, Ч.Батзориг, Э.Энхтөр, Д.Бадарсан, Ж.Энхжаргалан нар заавал охин компани байгуулахгүйгээр НОСК дотроо үнэт цаас гаргах байдлаар асуудлыг шийдэх, хяналтыг хэн тавих зэрэг тодорхой байх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Үүний дараа "АНУ СЕРВИС" ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 3 халаалтын зуухыг нийслэлийн өмчийн жагсаалтаас хасах талаар хэлэлцэв. Мөн шинээр баригдсан 343, 267, 201, 6-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх талаар хэлэлцэж НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэхийг хорооны гишүүд дэмжлээ. 

Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

  1. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай,
  2. Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай,
  3. Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай,
  4. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

Холбоотой мэдээ

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Хууль зүйн байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2025 оны тайлантай танилцлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Хууль зүйн байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2025 оны тайлантай танилцлаа
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Хүүхэд хохирсон хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 589 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он