Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Улс төрийн бужигнаан гаднын хэвлэлд

2025/05/23

Ерөнхий сайдын хүүхэд тансаглав. Иргэдийн амьжиргаа бага байхад үнэтэй цүнх өгч, нисдэг тэргээр гэрлэх санал тавив. Удаж, удаж Ерөнхий сайд амралтын өдөр эв, хавгүй мэдэгдэл хийв. “Ялаа” гэж хорссон үгээр тодорхойлоод удалгүй энэ сарын 21-ний өдөр албан тушаалаа өгч байгаагаа зарлав. Хамтарсан Засгийн газрын бүх бурууг гэрээ зөрчсөн гэж үзэн Ардчилсан намд тохов. Одоо шинэ Засгийг хэн толгойлж, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг чих тавин ажиглаж байна. Болж өнгөрсөн үйл явдлыг товч базвал ийм. Иргэд том сайдын тансаглалыг эсэргүүцэн тайвнаар жагсхад, сөргүүлээд нэг жагсаал бий болсон. Гэхдээ жагсаалын цаад агуулга, контекст нь ямар байгааг анзаарч харах ёстой. Харин өнөөдрийн сэдэв энэ биш болохоор гол асуудалдаа оръё. Монгол Улсад хаврын адаг сарын сүүлчээр өрнөсөн улс төрийн бужигнаан гаднын хэвлэлд хэрхэн тусав.



Арван сарын настай хамтарсан Засаг


АНУ-ын алдарт “Ассошейтэд Пресс” агентлаг ингэж дүгнэсэн. “Ерөнхий сайд огцрохыг шаардсан жагсаал ес хоног үргэлжилж байхтай зэрэгцээд 10 сарын настай хамтарсан Засгийн газар тарж байгаа бололтой” гэж нийтлэлийнхээ эхэнд тодотгожээ. Товч бөгөөд тодорхой илэрхийлэмж. Гэхдээ тэд Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргаж буйн цаад шалтгааныг “Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон залуу гишүүд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг дэмжсэн нь хамтарсан засгийн газрын гэрээ зөрчсөн гэж буруутгасан” гэж дүгнэсэн байна.

Ерөнхий сайдын хүүгийн тансаглалаас үүдэн эсэргүүцлийн жагсаалыг залуучууд голдуу зохион байгуулж төв талбайд үргэлжилж байгааг онцолсон. Гэхдээ Орос, Хятадын дунд хавчуулан, далайд гарцгүй, байгалийн баялаг ихтэй улс гэдэг хэвшмэл ойлголт арилсангүй. Хүн амынх нь тэн хагас нь нийслэл хотдоо төвлөрсөн, ЗХУ задарсны дараа ардчиллын чиг баримжааг сонгосон гэдгээ ч мартсангүй.

АНУ-ын өөр нэг томоохон хэвлэл болох “Вашингтон Пост” сонин дээр дурдсан мэдээллийг “Ассошейтэд Пресс” агентлагийг эх сурвалжаа болгон бүрэн эхээр нь нийтэлжээ.

 




Сайдаа огцруулах эсэргүүцлийн жагсаал


Францын алдарт “Франц 24” цахим хуудас “Франц Пресс” агентлагийн мэдээллийг эш татан мэдээлжээ. Мэдээлэхдээ “Монголын залуучууд авлигын хэргээр Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна” гэж гарчиглажээ. Гэхдээ нэг догол мөрийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Уг нийтлэлд “Монгол Улсад олон арван жилийн турш нүүрснээс олон орлогыг чинээлэг давхаргынхан завшдаг гэсэн ойлголт халдварт өвчин шиг өргөн тархсан бөгөөд эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсгэсээр ирсэн” гэсэн байна. За тэгээд араас Авлигын индексээр 2021 оноос хойш унаж байгааг гэдгийг дурдаад, Л.Оюун-Эрдэнийн хүүгийнх нь тансаглалыг ч онцолжээ.

Жагсаалыг залуучууд зохион байгуулж байгааг онцолж, зарим эх сурвалжийг ч онцгойлон дурдсан байна. Мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд эсрэг жагсаалын жагсагчдын үзэл бодлыг ч тусгажээ. Нэг ёсондоо Ерөнхий сайдыг эсэргүүцэж буй залуус, дэмжиж буй ахмад настнуудыг яриаг оруулсан нь “Ассошейтэд Пресс”-ээс ялгарч байлаа.

Анир үгүй

Бусад томоохон хэвлэлүүд Монголд өрнөж буй улс төрийн үйл явцыг мэдээлээгүй байна. “Ройтерс”, “Евро Ньюс”, “BBC”, “CNN” гэх хэвлэлүүд “таг”. Зарим хэвлэлүүд дөрөвдүгээр сараас хойш, бүр зарим нь 2024 оны есдүгээр сард Владимир Путиныг айлчилснаас хойш ямар ч мэдээлэл нэмж оруулаагүй байна.

Тэр ч бүү хэл хоёр хөршийн төрийн мэдлийн “ТАСС” болон “Синьхуа” агентлагууд ч улс төрийн бужигнаан хийгээд эрх мэдлийн шилжилтийн тухай мэдээлсэнгүй.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он