Сэтгэгдэл 0
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах шатрын цахим тэмцээн тавдугаар сарын 24-нд амжилттай болж өндөрлөлөө.
ус тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг 8 дугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.