Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

AFR: Монголын Засгийн газар “Рио Тинто” компанийн авлигын хэрэгт буруутгаж, нууцаар зарга мэдүүлжээ

2025/05/26
Австралийн санхүү, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “Australian Financial Review” сэтгүүл Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийг авлигын хэрэгт буруутган, нууцаар зарга мэдүүлсэн тухай өчигдөр мэдээллээ. Энэхүү нууц зарга нь Оюутолгой зэсийн уурхайтай холбоотой  улс төрийн хээл хахууль өгсөн тухай агуулгатай байгааг хэд, хэдэн хэвлэл онцолсон байна. Австралийн хэвлэлийн мэдээлснийг харвал энэ сарын 20-ны өдөр Лондон хотын шүүхэд зарга мэдүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлд “Рио Тинто” компаниас авлига, хээл хахуультай холбоотой нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд элдэв саадгүй оролцохыг дурджээ.

“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын суудалд Якоб Стаусхолм сууснаасаа хойш Монгол Улсын Засгийн газартай үүссэн маргааныг компанидаа ашигтай байдлаар шийдүүлэхээр олон удаагийн оролдлого хийсээр ирсэн. Ялангуяа цөөнхийн хувьцаа эзэмшигчидтэй нэг талдаагарах, Монгол Улсын Засгийн газартай үүссэн авлагын асуудлыг шийдэх зэрэгт бараг 8.5 тэрбум орчим австрали доллар зарцуулсан юм.

Дөрвөн жилийн өмнө юу болж байв

Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд авлига, хээл хахуулийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаж байлаа. Сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлж байв. Тэрбээр хэлэхдээ “Рио Тинто компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөж тавиад, одоо энэ асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн. Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан. Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ өнөөдөр дуулгах гэсэн юм. Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа гэдгийг хэлье” гэж байв.

Үүний дараа буюу 2021 оны наймдугаар сард Хөндлөнгийн шинжээчдийн гарагсан хараат бус дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалаагүй болохыг тогтоосон юм. Чухам үүнээс үүдэн маргаан эхэлж, хувьцаа эзэмшигчитэй тохиролцох ажиллагаа эхлэн, “Туркойз Хилл Ресурс”-тай холбоотой маргааныг шүүхээс татуулж, улмаар удирдлагын бүрэлдэхүүнд нь ч өөрчлөлт орж, өдгөө албан тушаалаа өгөх гэж буй Якоб Стаусхолм 2021 оны нэгдүгээр сард гүйцэтгэх захиралаар томилогдож байлаа.  

Холбоотой мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он