Сэтгэгдэл 0
Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хамтарсан Засгийн газрын гишүүн Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ямар ч тохиолдолд АН Засгийн газарт орохгүй гэдгээ илэрхийлээд байна.
Үндсэн хуульд заасанчлан “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олон олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж тусгажээ.
Мөн түүнчлэн “УИХ нь тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.