Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

800,000 мянган хүн үерт автах эрсдэлтэй байна

2024/04/17
Дубай, Бахрайн, Казакстан, ОХУ гээд дэлхийн өнцөг булан бүрд үерийн аюул нүүрлэж, олон мянган хүний аж амьдрал хүндэрлээ. Казакстан, ОХУ-ын нутаг дамнасан үер өнгөрсөн өвөл хуримтлагдсан их хэмжээний мөс хайлснаас үүссэн бол Ойрх Дорнодын Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотод буусан үер аагим халуунтай тэмцэж, агаар чийгшүүлэх зорилгоор хиймэл бороо оруулснаас үүджээ. Үүл хуримтлуулах аргаар бороо оруулсан нь араасаа асар их хэмжээний аадар дагуулж, Дубай орчимд 80мм хүртэл хур тунадас унаж, онгоцны буудлуудын үйл ажиллагаа саатаж, хэдэн арван нислэг хойшлоход хүрчээ. АНЭУ-д жилд унах хур тунадасын хэмжээ 100мм байдаг бол ердөө 24 цагийн дотор жилийн дундаж үзүүлэлтийн 80%-тай тэнцэх хур тунадас унасан талаар орон нутгийн албаныхан мэдээлж байна.
Ойрх Дорнодод үүссэн үерийн гамшгийн зэрэгцээ асар хүчтэй шуурга дэгдэж, Оман, Бахрайн, АНЭУ болон Катарын зарим нутгийг хамарч 18 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон байна.
Уралын бүс, Сибирь орчим, тэр дундаа Тоболь голын ай савыг дагасан Томск, Оренбург, Курган мужид үерийн улмаас нөхцөл байдал хүндэрсээр байна. Казакстаны умард хэсэгт үер буусан ч ОХУ-тай харьцуулахад харьцангуй хохирол багатай гэнэ. Казакстаны умард хэсгийн Петропавловск хотод 1,000 гаруй орон сууц усанд автаж, 5,000 гаруй хүнийг тус бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна. Харин дөнгөж хилийн цаана орших ОХУ-ын Курган хотын орчим болон Оренбург хотод өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 125,000 хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт хүргэжээ. Үерийн улмаас төмөр зам урсаж, автозам тасарч цахилгаан эрчим хүчгүй болсон хэсэгт хүрч тусламж түгээхэд хүндрэлтэй байна. Мөн эдгээр хот нь тухайн бүсийн оршин суугчдын цахилгаан эрчим хүч, цэвэр усны эх үүсвэр, нөөц газрууд юм. Жишээ нь, Оренбург хотын ундны цэвэр усны нөөц үерт автаж, зэргэлдээх хотуудаас ундны ус зөөвөрлөж, орон нутгийн захиргаанаас гамшигт өртсөн иргэдийг хоол хүнсээр хангах болжээ.
Тоболь голын усны түвшин энэ нэмэгдсээр байвал дээр дурдсан ОХУ-ын гурван мужийн 800,000 хүн өртөх аюултай гэсэн анхааруулгыг мэргэжилтнүүд өглөө. Курган мужийн төв Курган хот ч үерийн аюулд өртөх нь тодорхой болсон тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авч эхлэх зарилгийг тус хотын дарга Вадим Шумко гаргажээ.

Холбоотой мэдээ

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн анхааралд!
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он