Сэтгэгдэл 0

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Дахин боловсруулах цэгт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2025.06.06/ 14:08 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 15:49 цагт зогсоон, 19:44 цагт бүрэн унтраажээ.
Сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлагын дийлэнхийг хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна.
Иймд галын аюулгүй байдлаа шалгаж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.