Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,УИХ

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

2025/06/20

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүний энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас мөн энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нарын гишүүдийн энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын есөн гишүүний энэ сарын 19-ний өдөр өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас энэ сарын 19-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгйин газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилжээ.

Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг “Яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, энэ горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулсан юм. Санал хураалт явуулахын өмнө тэрбээр импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн асуудал Улсын Их Хурлаар өмнө нь хэлэлцэгдсэн боловч 64 гишүүний дэмжлэг авч чадалгүй буцаагдсаныг сануулж, энэ асуудал хоёр талтай, дотоодын үйлдвэрлэгч нар, улаан буудайн тариаланчид, цаашилбал хэрэглэгчдэд хүндрэл, дарамт үүсэж буй тул зохицуулалтыг хийх нь зүйтэй гэсэн үүргийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт өгсний дагуу хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өмнөхөөр нь хэвээр өргөн барихдаа дагаж гарах “Хууль батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах хүсэлтийг тавьсан гэлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь нь дэмжиж, хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ хуулийн төслийг Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 29-ны үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч уг зээлийн хэлэлцээрт Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурсан бичвэрийн алдаа байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулж, уг алдааг засуулахаар Засгийн газарт буцаасан юм. Алдааг залруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичгээр ирүүлсэн тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

“Эрчим хүч-3 төсөл”-өөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм. Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм. 2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч сарын 29-ны нэгдсэн хуралдаандь тавьсан хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, А. Ариунзаяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтаншагай нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат БНСУ-ын Экзим банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 10 аймгийн Дулааны цахилгааны станцын төслийн талаар тодруулга авч, Багануураас Чойбалсан чиглэлд татах 220квт-ын шугам сүлжээний ажил ямар түвшинд явааг болон Дорнодын цахилгаан станц болон нүүрсний уурхайн хооронд үнэ, тарифын үл олйголцол байгааг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Түүний асуултад Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт хариулахдаа Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан талаар дурдаад, ирэх онуудын хөгжлийн төлөвлөгөөнд эрэмбэлэн тусгаж ажиллахаар төлөвлөсөн тухай ярив. Дорнод аймаг дахь Адуунчулууны нүүрсний уурхай бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг Эрчим хүчний зохицуулах хороо хянаж байгаа ажээ. 10 аймгийн Дулаан цахилгаан станцын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан талаарх асуудлыг тус улсын талд тавиад байгаа юм.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Засгийн газарт шуурхай ажиллахыг даалгах талаар санал гаргаж, байгуулагдаад хоног хугацаа нь тоологдож эхэлсэн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах асуудал удаашрах нь хүү, санхүүгийн үр дагавартайг Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрээр жишээлэн анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа “Эрчим хүч-3 төсөл”-ийн эдийн засаг, санхүүгийн өгөөжийг хэрхэн тооцоолсон болон зээлийн хэлэлцээрт бичвэрийн алдаа гаргасан асуудалд хэрхэн хариуцлага тооцсон талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай энэхүү төсөл Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжид ямар нөлөө үзүүлэх болон нийслэлийн алслагдсан гэр хорооллууд, шинэ суурьшлын бүсүүдэд буй айл, өрхүүдийн эрчим хүчний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулах талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөн сайжруулах “Эрчим хүч-3 төсөл” Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг өргөтгөхөд шууд нөлөө байхгүй гэдгийг тодотгож, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг 2035 он хүртэл өргөжүүлэх, өргөтгөхөд нийт 2.0 тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа гарсан болон нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаагаас ажил удаашралтай явагдаж байгааг тэрбээр онцолсн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталъя гэсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК 4 удаагийн арилжаагаар 134.4 мянган тонн нүүрс борлууллаа
Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчиллаа
Хуурай гантай нөхцөлд рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байна
Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
"Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогcоолоо
Улаанбаатар хот орчимд лууль, шарилж төрлийн ургамал энэ сарын 8-15-ны өдрүүдэд цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
Гадаадын иргэний халааснаас 1 сая гаруй төгрөгтэй тэнцэхүйц валютыг хулгайлжээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он