Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа

2025/06/20

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг  өнөөдөр /2025.06.20/  “Blue sky” цамхагт зохион байгууллаа.

Энэхүү холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцлоо. Хурлыг нээж, ИНТЕРПА болон Туркийн цагдаагийн академийн Ерөнхийлөгч Мурат Бали үг хэлж, Удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор О.Зоригтоос тодруулахад, Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлаар Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Манай Их сургуулийн эрдмийн хамт олон “Шударга ёсыг дэлгэрүүлэгч, Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх”-ээр Алсын хараагаа тодорхойлж, гадаадын 30 гаруй байгууллага, ижил төрөл мэргэжлийн их, дээд сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Дотоод хэргийн их сургуулийн захирал нь 2022 оноос Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо /INTERPA/-ны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон нь манай Их сургуулийн нэр алдар, үйл ажиллагаа олон улсын их, дээд сургуулиудын түвшинд үнэлэгдэх болсны нэг илрэл юм” гэж хэлсэн юм.

            Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)- нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар тус улсын Станбул хотноо анх байгуулагдсан.

Холбоотой мэдээ

"Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он