Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

2024/04/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат багш цолыг:
  • Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, сурах арга барил эзэмшүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ахмад багш Цэдэндоржийн Даня,
 
Үйлчилгээний гавьяат ажилтан цолыг:
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, тус салбарын багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх, санаачилга гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж буй захирал Мягмарын Өлзийчимэг нарт хүртээв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад ажилтан Дагважанцангийн Минжүүр,
  • Сувилагч Найдангийн Наранцэцэг,
Алтан гадас одонгоор:
  • Ахмад ажилтан Готовын Дашмаа,
  • Ахмад ажилтан Ягааны Зина,
  • Ахмад ажилтан Цэенгийн Сэлэнгэ,
  • Ахмад ажилтан Тойвын Ганбат,
  • Ахмад ажилтан Хайнямын Бат-Эрдэнэ,
  • Ахмад ажилтан Чадраагийн Дуламжав,
  • Туслах багш Сүхмөнхийн Оюунтуяа,
  • Тогооч Лхагважавын Уртнасан,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Дамдинпүрэвийн Цагаанжанар,
  • Ахлах нийгмийн ажилтан Цэвэгмэдийн Оюунчимэг,
  • Үйлчилгээний ажилтан Отгонбаярын Мягмарсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Тус төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид хүүхэд багачуудын төлөө 24 цагийн турш  хичээн зүтгэж, эцэг, эхийг нь орлон,  эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгааг онцоллоо.

Мөн “Өнөр бүл” хүүхдийн төвийн төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нэгтгэсэн нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн суурь болсон түүхтэй.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 2,000 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он