Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

УГТЭ: Зүрх судасны нарийн мэс заслуудыг хийхэд Люксембургийн зочин профессорын багтай хамтарлаа

2024/04/19
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь  Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэх чиглэлээр Люксембургийн Их Гүнт улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа.



Энэ хүрээнд Люксембургийн профессорын насанд хүрэгч болон хүүхдийн зүрхний мэс засалч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг манай улсад хараахан бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдуудад тус эмнэлгийн зүрхний мэс заслын багтай хамтран энэ сарын 14-19-ний өдрүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.  



Эмч нарын хамтарсан баг нарийвчилсан үзлэг оношилгоо, мэс заслын заалттай 20 эмчлүүлэгчид зөвлөгөө өгснөөс гадна 7 том хүн, 3 хүүхдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн. Эдгээр тохиолдлууд нь ховдол хоорондын таславчийн цоорхой, уушгины артерийн даралт ихсэлт хавсарсан хүнд хэлбэрийн хүүхдийн зүрхний хөх гажиг, насанд хүрэгчийн титэм судасны хүнд хэлбэрийн шохойжилт нарийсалт, гурван хавтаст хавхлагын нарийсал митрал хавхлагын нарийсалтай хавсарсан хавхлагийн гажиг, гол судасны өгсөх хэсэг болон нумын цүлхэн, хүнд хэлбэрийн шохойжилт бүхий зүрхний ховдлын агшилт буурсан конструктив перикардит зэрэг зүрхний мэс заслын өндөр ур чадвар, туршлага шаардсан зүрхний олдмол гажгийн төвөгтэй, хараахан бие даан хийх боломжгүй тохиолдлууд юм.



Түүнчлэн Зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ЭКМО ашиглах талаарх онол дадлага, хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.
Дашрамд дурдахад УГТЭ-т Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН007 төсөл амжилттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо
Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно
Ирэх долоо хоногоос тариалангийн бүс нутгуудад нойтон цас орно
“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он