Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Монголын малчид крипто арилжиж, малдаа бичил чип суулгадаг

2024/04/20
Үндэсний газар зүйн сэтгүүлийн цахим хуудаснаа гарсан энэ нийтлэлийг “Чоно эдийн засаг сэргэсэн нь: Монголчуудын ардчилал, ногоон, дижитал ирээдүйн төлөөх тэмцэл” номыг бичсэн зохиолч Йохан Ниландер бичжээ.

Гялалзсан шилэн барилгууд, тансаг чамин зочид буудал олонтой Монгол Улсын нийслэл Улаанбаатараас XIII-XIV зуунд түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулсан Чингис Хааны төрсөн нутаг Хэнтий аймгийг зорих аялал маань эхлээд хоёр хоног явжээ.

Монголын тал нутгаар машинтай давхихад засмал зам үе, үе л тааралдахаас хаа сайгүй хэрсэн машинуудын татсан шороон зам үргэлжлэн зурайна. Энд эзэнгүй уул талд адуу, үхэр, сарлаг тэргүүтэн эрх дураараа бэлчээрлэнэ.

Тэртээ алсад хязгааргүй, өргөн уудам ногоон бэлчээрийн дунд нүүдэлчдийн гэрүүд цагаан цэг мэт торойно. Наран шингэх алдад бид зорьсон газартаа, биднийг хүлээж буй малчин айлын гэрт хүрэв. Тэдний гэрийн гадаа зогсож байхад тал нутаг зүг бүрт хязгааргүй мэт санагдаж, дэлхий ертөнцийг улам л тэлэх шиг ч гэлээ нэг л эгэл жирийн. Одоо л хаяагүй хөх тэнгэр гэдэг үгийн учрыг ойлгов. Энэ үгээр далайд газаргүй зүүн хойд Азийн энэ улсыг зүйрлэдэг юм. Монгол бол нэг км2 талбайд хоёр хүн оногдож, хүн амын сийрэг тархсанаараа Гренландын дараа дэлхийд хоёрдугаарт ордог. Үүн дээр хүн амын тэн хагасаас илүү хувь нь нийслэлдээ амьдардаг тул алс хязгаар тал нутагт хүнтэй тааралдах боломж төдий чинээ бага.

Гэрийн эзэн Батбаяр бол баясгалантай царайтай, гадаа олон цаг ажилласаар гүн үрчлээстэй, хөрслөг бор арьстай болохоор Эрнест Хемингвэйн романд гардаг далайчинг санагдуулам төрхтэй. Эхнэр Энхмаатайгаа хамтдаа уудам хээр талд адуу, малаа маллан амьдардаг.

Бид зочид очлохоо урьдчилан мэдэгдсэн ч Монголд очсон аянчид хаана ч таарсан гэртээ явж очин аятай тухалж болдог. Хаалга тогшихгүй, харин нүүдэлчин айлын гадна дөхөж ирээд нохой харагдахгүй байсан ч “Нохой хорь оо!” уламжлалт заншлын дагуу мэндчилнэ. Миний уулзаж, таницлаж явсан хүмүүсээс хамгийн зочломтгой нь Монголын нүүдэлчин малчид.

Тус улсын хамгийн алслагдсан нутагт очсон айлынхантайгаа хорхог буюу халуун чулуугаар болгож хийсэн хонины махан зоог барьцгаав. Энэ хоолыг даршилсан өргөст хэмх, олон янзын ногоогоор амталж, ээдүүлсэн сүүгээр даруулж иддэг. Хорхогийг тухайн айлын малын малаар хийдэг аж. Хундагатай архийг томчуудын дунд тойруулан хүртэхдээ хүн бүр дээр нэмж хийж, сэргээж өгнө. Шөнө дундад хамгийн гайхмаар зүйл болсон нь гэрийн эзэд караокений машин асааж, удалгүй Казакстаны хит дуунууд дээр бүжиглэцгээж, Монголын хайрын тухай дуунуудыг нүргэлүүлэн тэргэл сарны дор наргицгаасан юм.

Монгол Улс бол дэлхий дээр үлдсэн цөөхөн жинхэнэ нүүдэлчин соёлын нэгийг тээгч орон. Хүн амын тавны нэг нь малчид бөгөөд нүүдлийн амьдрал хөдөөний ахуйтай нягт нямбай сүлэлдэн оршдог. Гэхдээ орчин үеийн амьдрал талын иргэдийг ч хурдтай гүйцэн ирж буй. Миний номын ихэнх хэсэгт энэ тухай өгүүлэхийг зорьж, гадны судлаачийн нүдээр шинэчлэл хүчтэй өрнөж буй нийгэмд эрт цагаас улбаатай уламжлалт зан заншилтай хэрхэн эвцэлдэж буйг харуулахыг хичээсэн билээ.

Батбаярын гэр зурагттай, хиймэл дагуулын антеннтай, дижитал төхөөрөмжүүдтэй, нарны хавтан болон дизель хөдөлгүүрээр эрчим хүч гаргаж ашигладаг нь технологийн шилжих хөдөлгөөн Монголын нүүдэлчдийн өдөр тутмын амьдралд тодоос тод харагдана. Адуу, тэмээ адгуулагч нүүдэлчдийн дунд интернетээр аялах, ухаалаг утсаараа крипто арилжих нь одоо сонсоод гайхах зүйл биш болжээ. Эндхийн ихэнх мал, ялангуяа хамгийн үнэтэй нь морь, тэмээ, үхэр бөгөөд бүгдэд нь бичил чип суулгаж, хиймэл дагуулын үйлчилгээгээр хаа явааг нь хянадаг. Малчид сүүлийн үед дрон ашиглах нь бүр ч их олширчээ. Өнөө цагийн дураараа ажилчдыг мартаад жинхэнэ “дижитал нүүдэлчин”-г хар л даа.

“Зугаатай бас хэрэгтэй болохоор нь би интернет байнга хэрэглэх дуртай. Гэхдээ мал энэ нутагтаа идээшдэг, мал бэлчээхэд сайхан тохирсон нутаг” гэж Батбаяр интернетийн сүлжээгээ дагаж малаа маллахад хүрдэг үү гэсэн асуултанд минь хариулав. “Би Фейсбүүкийг малаасаа дээр тавихгүй.”

Маргааш нь, бид аяллаа үргэлжлүүлж, талын гүн рүү довтолгож, нутгийн иргэдийн бараг л шүтээн болсон их Хааны төрсөн нутаг руу дөхөв. Аян замын ая даадаггүй хүмүүст эндхийн хатуу замаар давхих тийм ч таатай биш. Харин миний хувьд орчин цагийн тухлаг амьдралыг орхин Монгол Улстай танилцаж, нүүдэлчдийн дунд олон цаг өнгөрөөнө гэдэг тэс өмнөө үзэл юм. Монголоор хөндлөн гулд аялж, номоо бичиж явна гэдэг хотын амьдралд шилжиж буй энэ Азийн оронд хийх дотоод аялал болой.

Холбоотой мэдээ

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он