Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

​Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна

2025/08/21
Монгол Улсын 2026 оны эхний хагас жилийн эдийн засгийн тойм үзүүлэлтээр ханшийн хүндхэн сорилттой тулгараад буй уул уурхайн салбарын удаашралтыг хөдөө аж ахуйн салбарын хурдацтай өсөлт нөхжээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн байна. Үүний 3.6  нэгж хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өсөлт дангаараа бүрдүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн дараа барилгын салбар 1, уул уурхай 0.1 нэгж хувийн өсөлтөөр тус тус удаалсан байна.
Эргэн сануулахад, хөдөө аж ахуйн салбарын ДНБ өнгөрсөн 2023 онд -1.3 хувь, 2024 онд -3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байдаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зудын улмаас малын тоо толгой олон саяар хорогдсон нь хөдөө аж ахуйн салбарын энэхүү агшилтад нөлөөлсөн гол хүчин зүйл байлаа. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар ийнхүү богино хугацаанд сэргэж, тогтворжсон нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” тэргүүтэй төрөөс мал аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрийг дэмжих бодлогын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Цаашид Монгол Улс эдийн засгаа ганц уул уурхайд түшиглэсэн бус солонгоруулах гол тулгуур болох хөдөө аж ахуйн салбарын тогтвортой өсөлтийг хадгалахын тулд зөвхөн мал аж ахуйд тулгуурлахаас илүүтэйгээр хүнсний боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр хөдөө аж ахуй зөвхөн амьжиргааны эх үүсвэр биш, эдийн засгийн гол тулгуур багана болон хөгжих боломжтой юм.
Засгийн газар 2026 оны төсвийн төсөлдөө эдийн засгийн өсөлтийг 5.5 орчим хувьд хүрнэ гэж тооцоолсон бөгөөд хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж. Үүний тулд цаг уурын өөрчлөлт, зах зээлийн хэлбэлзэлд тэсвэртэй, дотоодын хүнсний хангамжийг баталгаажуулахуйц хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч буй.

Холбоотой мэдээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 65 хувийг үзлэгт хамруулжээ
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он