Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

​АЙЛЧЛАЛ | ИХ БРИТАНИ | ТОГТОЖ ХАРАХ ХОЁР ӨНЦӨГ

2024/04/23
Сонгууль гээд нэгнээ намнаад, манай, танай гэж талцаад, ах нар 30 жил хүлхсэн чихрээ ам дамжуулж байх хооронд нэг чухал үйл явдал болох гэж байна.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Гадаад харилцааны сайд Девид Камерон Монгол Улсад айлчлах тухайгаа өөрийн твиттер хуудсаараа зарласан. Тав хоногийн хугацаанд тэрбээр Төв Азийн Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Казахстан болон Монгол Улсад айлчилна. Яг одоо тэрбээр Тажикистан улсад айлчилж, дэлхийд томоохонд тооцогдох даланг түшиглэн усан цахилгаан станц барих төсөлтэй танилцаж байна. Чухам яагаад Девид Камерон сайд Төв Азийн улс орнууд тэр дундаа Монгол Улсад айлчлах болов, учир шалтгааныг хамтдаа зураглая.

ТОМ ЗУРГААР

Яг таван сарын өмнө Их Британийн Гадаад харилцааны байнгын нэгэн тайлан дэлгэж Засгийн газраа барайлгав. Чухам яаж барайлгасан гэвэл Их Британи болон Төв Азийн улс орнуудын гадаад харилцаа хангалтгүй байгааг ил цагаан дэлгэж орхисон юм. Ялангуяа эдгээр орнуудтай өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж муу, гадаад бодлогын хувьд “анхаарал хандуулаагүй” гэж дүгнэсэн билээ. Британийн парламент ингэж дүгнэж байх хооронд БНХАУ-ынх эрх баригчид гадаад харилцааны түүхэндээ анх удаа Төв Азийн улс орнуудтай 5+1 уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Бүр үүнээс хоёр сарын өмнө АНУ-ын засаг захиргаа түүхэндээ анх удаа Төв Азийн 5 улстай уулзаж, мөн л Хятад шиг асуудал ярьсан юм. Тийм ч учраас Их Британийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооноос “геополитикийн зайлшгүй шаардлага үүссэн” тул дээрх улс орнуудад гадаад бодлогоо чиглүүлэхийг Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарт уриалсан билээ.

...Их Британийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооноос “геополитикийн зайлшгүй шаардлага үүссэн” тул дээрх улс орнуудад гадаад бодлогоо чиглүүлэхийг Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайд нарт уриалсан билээ...


Тийм ч учраас тус улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар болсон юм. Их Британийн засаг захиргаа дунд болон урт хугацаанд эдийн засгийн хувьд  Оросоос хараат байдлаа бууруулж, Оросын элитүүдийг Британид нэвтрүүлэхгүй байх үүднээс бизнес эрхлэхийг нь хориглох, хөрөнгийг нь царцаах бодлого баримталж буй. Тийм ч учраас Төв Азийн улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж тодорхойлжээ. Их Британийн хувьд Оросын эрх баригчид хориг арга хэмжээнд хамрагдсан улс орнуудаас “бултаж” Төв Азийн улс орнуудаар дамжуулан барууны зах зээлд нэвтрэх вий гэдэг айдас бий. Тийм ч учраас санхүүгийн арга хэмжээ авах, ялтан солилцооны бодлогыг нэвтрүүлэх, гэмт хэрэгтэй хамтран тэмцэх шаардлага үүсээд байна.

Их гүрнүүд яагаад Төв Азийн улс орнууд хараа чилээж байгаа нь Орос-Хятадын хамтарсан мэдэгдэлтэй холбоотой. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны III сарын 20-22-нд ОХУ-д айлчилж хамтарсан мэдэгдэлдээ Төв Азийн улс орнуудад барууны үзэл суртлын нөлөөлөл орохоос сэргийлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, Хятад-Оросын санаачилсан эдийн засаг болон бүс нутгийн интеграцид багтаах тухай тусгасан юм. Оросын хувьд Украинтай дайн самуунтай байгаа, Хятадын хувьд Тайванийг ойрын хугацаанд энхийн замаар буцаан нэгтгэнэ гэдгээ зарласан нь АНУ болон барууны улс орнуудад дохиолсон зүйл болсон.

ЯАГААД МОНГОЛ ГЭЖ...

Их Британи-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тэгш ой өнгөрсөн жил тохиосон. Тэгш ойг угтан засгийн газрын түвшний хэд, хэдэн гишүүн Монгол Улсад айлчилсны дотор Их Британийн Хөнгөн үйлдвэрийн сайд ч багтаж байлаа. Их Британийн засаг захиргаа Монгол Улсад эдийн засгийн тусламж үзүүлээд зогсохгүй соёлын солилцооны хөтөлбөр батлах, оюутны тэтгэлэгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг Британийн хэвлэлүүд онцолжээ. Тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхол байгаа. Монгол-Их Британийн хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэх тоо бий. Үүний 50 орчим хувь нь уул уурхай, олборлох салбарт ногдож байна. Манай улсын хувьд Их Британид хийж буй экспортын дийлэнх хэсгийг сүлжмэл эдлэл, мал амьтны самнасан үс, хялгас эзэлж байна. Харин Их Британиас мианайд хийж буй импортын дийлэнхийг төмөр замын бэхлэх, холбох метал хийц, эд анги, ликёр, виски, суудлын автомашин эзэлдэг ажээ.

 Монгол-Их Британийн хөрөнгө оруулалтын үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэх тоо бий. Үүний 50 орчим хувь нь уул уурхай, олборлох салбарт ногдож байна.


Хамгийн сүүлд 2013 онд Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хэйг айлчилсан. Үүнээс хойш Гадаад харилцааны  сайдын түвшинд айлчлаагүй байна. Тийм ч учраас Их Британийн Гадаад хэргийн сайд энэ удаагийн айлчлалд онц анхаарал хандуулж буй. Төв Азийн улс орнуудад тав хоногийн хугацаатай айлчлахдаа оюутнуудад олгох Chevening тэтгэлэгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Энэхүү  тэтгэлэг нь Британийн их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг дэмжих хөтөлбөр юм. Үүний зэрэгцээ тус улсын засаг захиргаа Төв Азийн хөгжлийн зардалд 50 сая фунт стерлингийн санхүүжилт баталсан бөгөөд англи хэл сурталчлах шинэ схем, тэр дундаа багш нарт зориулсан орон нутгийн сургалтыг нэмэгдүүлнэ гэж мэдээлжээ.

Холбоотой мэдээ

“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
“Их хуралдай” түүхэн аялал жуулчлалын цогцолбор үүд хаалгаа нээлээ
Хэт халалт үргэлжилнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хуяглан хүргэлээ
Зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
Гал түймрийг бүрэн унтраалаа
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Хуурамч валют солиулахыг завджээ
Ажиллаж байсан компанийн хөрөнгийг завшин, бусдад шилжүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он