Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 47 саналаар санал хураалт явуулав

2025/10/24
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 10 сарын 23-нд хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг холбогдох хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулсан тухай тэрбээр онцолж, төсвийн урсгал зардлын хувьд төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтны орон тоо, үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулах, улсын төсвөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлд зориулж 79.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, зургаа хүртэл жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгуулах, түүний хүүгийн 23.1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг төрөөс хариуцахаар тусгасан зэрэг онцлог арга хэмжээг дурдлаа.
“Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1,712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээг 3 их наяд 267.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгасныг сайд Н.Учрал танилцуулж, хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөснийг онцлов. Тухайлбал, Боловсролын сайдын багцад 448.0 тэрбум төгрөг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 37.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 169.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын багцад 211.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тус тус тусгасан байна. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд НҮБ-ын СОР-17 хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт болон гадаад зээл, тусламжийн төслүүдийн Монголын талын хариуцах хөрөнгийг төлөвлөөд байна. Түүнчлэн газрын хэвлий дэх байгалийн баялгийг ирээдүй хойч үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд хуримтлал бүрдүүлж буй бөгөөд анх удаа хөрөнгө оруулалтын өгөөжөөр тус санг арвижуулсан талаар Тэргүүн шадар сайд мэдээлж, Хуримтлалын сангийн дансанд 754.4 тэрбум төгрөг төвлөрч, баялгийн санд нийт 5,509.5 тэрбум төгрөг хуримтлагдаад байгааг танилцуулсан юм. АМНАТ-ын орлогоос 2 их наяд 186.9 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд, уул уурхайн салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн 34 хүртэлх хувьд ногдох ногдол ашгийн орлогоос 372.9 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн төсөлд тусгажээ. Нийтдээ Монгол Улсын ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөсөн байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар, Л.Энхнасан, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Г.Хосбаяр, М.Ганхүлэг, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, С.Эрдэнэбат, Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Д.Ганмаа, С.Зулпхар нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн, Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Учрал, П.Наранбаяр, Ж.Чинбүрэн, Т.Аубакир нар болон холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд төрийн өмчийг хувьчилж, бизнес, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, стратегийн орд газруудыг биш стратегийн бүтээгдэхүүнүүдийнхээ төрөл, хэмжээг нэмэгдүүлж, төсвийн орлогыг сайжруулах, СОР-17 хуралд зориулсан түр зуурын шинжтэй бүтээн байгуулалтын санхүүжилтийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж ажиллах, хүүхэд хамгааллын ажлын төсвийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын тоог 9.0 хувиар бууруулах ажлын хэрэгжилт, Үндэсний баялгийн сангийн менежментийг тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай уялдуулах зэрэг асуудлуудыг хөндөж ярив. Мөн ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хэрхэн нэмэгдэх, “Боловсролыг дэмжих жил”-ийн хөрөнгө оруулалтыг үр дүнд чиглүүлэх, залуу багш нарын тогтвор суурьшлийг дэмжих, алслагдсан аймаг, сумдын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, замаас нь цавчсан, завшсан асуудалд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг гурван жилд хувааж сунжруулалгүй богино хугацаанд үр дүнтэй хийж дуусгадаг байх зэрэг зарчмын асуудлуудыг дэвшүүлэн тавьсан юм. Эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээнд нэмж шаардагдах эх үүсвэрийг шийдвэрлэх үүднээс төсвийн урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувиар хязгаарласныг 30 хүртэл хувьд хүргэх, мөн соёл, спортын салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх, Оюутолгой ХК-д сар тутам төлж буй зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах асуудалд анхаарч ажиллах, салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хүний нөөцийн бодлогыг уялдуулах, гадаадын зээлээр тус салбарт хэрэгжүүлэх тоног төхөөрөмж, барилга байгууламжийн төсөл, арга хэмжээний талаарх зээлийн хэлэлцээрүүдийг шуурхайлах, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлттэйгөө төсвийн төслийн хэлэлцүүлгийг уялдуулж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн хүрээ, шаардлагад нийцүүлж ажиллах нь зүйтэйг онцолсон юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ш.Бямбасүрэн, Б.Хэрлэн, Ц.Мөнхтцяа, А.Ганбаатар, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Б.Бейсен нарын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй нийт 47 саналын томьёоллоор санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжсэн, дэмжээгүйгээр ангилж, санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

Холбоотой мэдээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он