Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

2025/10/29
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Р.Сэддорж дарга танилцууллаа. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 276 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны дарга болсон, мөн өнгөрсөн хугацаанд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэхүү ажлын хэсгийг шинэчилж байгуулах шаардлага үүссэн байна. Байнгын хорооны даргын танилцуулсан уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүийн 77.3 хувь нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.


Ийнхүү Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Уянга, Д.Үүрийнтуяа нар ажиллана.


Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр төслийн гол зохицуулалтын талаар тодруулан асуухад ажлын хэсгээс “Төслөөр дөрвөн цогц асуудлыг шийдвэрлэх нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар зорьсон. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар улсын төсвөөс татаас авдаг, 100 мянгаас доош хүн амтай аймгууд түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Энэ хязгаарлалтыг нээхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд үр дүнд нь нийслэл болон 21 аймаг улсын төсвөөс татаас авдаг эсэх, хүн амын тооноос үл хамааран, ялгаваргүйгээр төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх боломжтой болно” хэмээн хариуллаа. Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн төсөл санаачлахаас авхуулаад түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хүртэл нийт 8 үе шатыг дамжиж, хамгийн багадаа 12-13 сарын хугацаа шаардагдаж байгааг өөрчилж, шат дамжлагыг цөөрүүлж, тусгай шаардлагуудыг нэгтгэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөл дээр Сангийн яамнаас дөрвөн удаа зөвшөөрөл авдаг зохицуулалтыг өөрчилж, тус яамнаас санал, дүгнэлт авдаг болгон өөрчлөхөөр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр  хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчилж, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлдэг болсноор орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтой хэмээн нэмж тайлбарласан. Үргэлжлүүлэн Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Уянга, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Тогтоолын төсөл дэх хууль тогтоомжийн дагуу биржийн томоохон дүнтэй арилжааг зохион байгуулах талаар, Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тодруулж, холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүсч байгаагаа илэрхийлж байв. “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байна.


Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Маргаашаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он