Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа

2025/10/30
Улсын Их Хурлын 2025 намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдав.


Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.




Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авсан юм. Тус завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн уг саналтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг гүйцэтгэж байх үед аливаа гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулгатай энэ санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийг түдгэлзүүлэх” хэмээх 33.4 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдэгдэхгүй, сунжрах эрсдэл үүсгэж байна хэмээгээд парламентын гишүүдийн нэр хүндийг унагах эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахаар товлосныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хойшлуулж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.   

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он