Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025/11/11

Өнөөдөр болсон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн юм. Энэ саналыг дэмжсэнээр төсвийн суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх тусгай шаардлага болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 7-д “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гэж заасныг тус тус зөрчих нөхцөл үүссэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) дүгнэснийг тус зөвлөлийн дарга Н.Энхбаяр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 24-ний нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаас ТТБЗ-ийн дүгнэлтийг үндэслэн хуулийг төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаасан юм.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа нар хуульд нийцээгүй болон хууль зөрчсөн саналуудаар санал хураалт явуулахгүй байхад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн зардлуудыг нэмж болохгүйг сануулж, зардал нэмэгдүүлэх саналыг эх үүсвэртэй нь уялдуулан гаргадаг байх, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан инфляц өсөж болзошгүй учир Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам үүнд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Улсын Их Хурлаар дунд хугацааны төсвийн төсөөллийг хэлэлцүүлэхгүй, зөвхөн тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн баталдаг байх нь зүйтэй талаар тус тус үг хэлжээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхээр болсонтой холбогдуулан төсвийн хүржээний мэдэгдэлд тусгагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Бейсен, С.Эрдэнэбат, С.Одонтуяа, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар ямар бодлогын арга хэмжээ авч, төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг болон энэ талаарх эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах тухай асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай дурдаж, ирэх онд нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байгаа 15 хувь хангалтгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д хулгай нүүрлэсэн тул үүнийг шийдэж байж эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмнэ гэсэн тайлбар хийснийг тэрбээр лавшруулж, энэ хулгайн асуудлыг шийдвэрлэснээр санд хэдэн төгрөг орж ирэх, мөн улсын болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн өр, авлага ямар байгаа, шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургуулийг тоног хэрэгслээр хэрхэн хангаж тохижуулах талаар асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын хөрөнгө бол даатгуулагчдын мөнгө гэдгийг сануулаад, улсын төсвийн урсгал зардал гэсэн ангиллаар авч үзэж буй болон ЭМДС-г Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны харьяанд ажиллуулах нь буруу гэсэн юм. Мөн гүйцэтгэлийн санхүүжилтийг бэлтгэл хангалгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр нэвтрүүлсэн нь гажуудахад хүргэсэн гэдгийг тэрбээр дүгнээд, даатгалын сангийн ачааллын дийлэнхийг шимтгэлийг нь төрөөс хариуцан төлж буй бүлгүүд бүрдүүлж байгааг дурдан, хүүхэд, ахмад настан зэрэг эдгээр хүн амын бүлгүүдийн эрүүл мэндийн даатгалын асуудлыг тусад нь авч үзэх шаардлагатай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа ЭМДС-д хулгай нүүрлэлээ, үнэхээр аймшигтай болчихсон байна гэж сайд С.Бямбацогтын хэлсэн нь үр дүнг илтгэсэн илэрхийлэл гэдгийг дүгнэж, шалтгаан нь улс төр гэсэн юм. 1012-1016 онд улс төрий намуудыг оролцуулж, олон улсын байгууллагатай хамтраад зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлуулж, мөрдүүлсэн боловч 2016 оноос уг тогтолцоог буруу болгож, санг ЭМЯ-нд өгснөөс болж энэ бүх асуудал үүссэн гэсэн юм. Тэрбээр, санг яаралтай ЭМЯ-наас салгаж, даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлага бий болоод байгааг онцолж, ингэхгүй бол даатгалын сан төсвийн цоорхойг нөхдөг, улс төрчдийн сонгуулийн шоуны хэрэгсэл болоод дуусна гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж мөн 2012 оны хууль, түүний хэрэгжилтийн талаар товч дурдаж, Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл ЭМДС-гийн даргаар ажиллаж байхдаа ашигтай ажиллуулах, сан хөмрөгийг нэмэгдүүлэх талаар маш их зүйл хийсэн бол Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг тухайн жилд нь зарцуулж дуусгах зарчим гаргаж ирснээр замбараагүй байдал бий болсон гэдгийг тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа ЭМДС-гаас хулгай хийсэн хүмүүсийг нэртэй устай нь зарлахыг шаардаад тус сангийн төсвийн өмнөх онуудын өрийн үлдэгдэл болон ирэх оны зардлын зөрүүг ямар ангилалд тусгаж байгаа, шинээр баригдах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн албан хаагч байх эсэх, ЭМДС-д ямар ачаалал өгөх зэргийг асуусан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас дэмжсэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Сэддорж нарын гаргасан “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь нь дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагийн гаргасан “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй саналыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод дэмжээгүйг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.0 хувь нь дэмжив.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
Сумдад шатахуун нийлүүлжээ
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг олонх дэмжлээ
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он