Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна

6 цаг 10 минут

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээний асуудлыг хэлэлцэн найман спортын төрлөөр явуулахаар шийдвэр гаргасан. Биеийн тамир спортын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг журамтай.

Энэ 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос 2 шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох 4, дэлхийн чансаа тогтоох 1, дэлхийн цомын эрх олгох 1, олон улс, тивийн зэрэглэлийн 2 нийт 8 тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явуулахаар боллоо.


Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд

1. Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн нь Монгол Улсад анх 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр “Аса арена”-д 2026 оны 03 сарын 28-наас 04 дүгээр сарын 11-нд болно.

2. Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай) Монгол Улсад анх удаа 3 төрлөөр нэгэн зэрэг 2026 оны 05 сарын 19-25-нд “М банк арена”-д зохион байгуулагдана.

3. Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаагаа 2026 оны 05 сарын 28-наас 06 сарын 7-нд “Улаанбаатар зочид буудлын цогцолбор”-т явагдана.

4. Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн нь 2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байсан бол энэ жил 2 дахь удаагаа дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр 2026 оны 06 сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.

5. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн нь 2026 оны 06 сарын 19-20-нд Сүхбаатарын талбайд болно. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны энэхүү цуврал тэмцээнээс шалгарсан багууд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

6. Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн нь Монгол Улсад 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2026 оны 06 сарын 27-29-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо олгодог Олон Улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цуврал тэмцээн юм.

7. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны 08 сарын 5-9-нд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Энэхүү тэмцээн нь 2015, 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан.

8. “Counter strike 2” е-спортын шилдэг багуудын олон улсын тэмцээн нь Монгол Улсад анх удаа 2026 оны 12 дугаар сард явагдахаар боллоо. Энэхүү цахим спортын шилдэг 8 багийн тэмцээнийг дэлхийн 2 тэрбум үзэгчид онлайнаар үзнэ.

 

Дээрх тэмцээнүүд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар улсын эдийн засагт зохих нөлөө үзүүлэх ба тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудалд 1,6 тэрбум, худалдаа үйлчилгээнд 1,1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байна. Түүнчлэн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулснаар манай улсын олон улсын нэр хүнд өсөж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа бэхжин, олон тооны зочид төлөөлөгчид, баг тамирчдыг хүлээн авч аялал жуулчлал болон үйлчилгээний салбарын идэвхжилийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн манай тамирчид олон улсын түвшний өрсөлдөгч нартайгаа эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх боломжтой болж, гадаадад явж зардал гаргахгүй болж, залуучууд, тамирчдын спортын идэвх, оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, менежментийн туршлага дээшилнэ.

Дашрамд дурдахад 2025 онд Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор олон улс, тив, дэлхийн чанартай 8 тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх тэмцээнүүдэд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, гадаадын 968 дэмжигч нар манай улсад зочлон ирж, галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо, судалгаа гарсан юм.

Холбоотой мэдээ

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 7 дугаар сарын 3-нд нээнэ
“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Ойрхи Дорнодын улсуудад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугаа иргэдийн анхааралд!
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
Монгол Улсад 2026 онд Олон улс, тив, дэлхийн 8 тэмцээнийг зохион байгуулна
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулган өнөөдөр эхэллээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он