Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ

2026/02/13

Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох замаар зээлийн зардлыг зах зээлийн зарчмаар бууруулах зорилгоор Улсын Их Хурлаас 2025 онд “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” 79 дүгээр тогтоолыг баталсан.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо дотоодын аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн оролцогчдын хөрөнгийн зах зээлд оролцох зардлын ачааллыг бууруулж, үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргаж, зохицуулалтын үйлчилгээний хөлс, шимтгэл, хураамжийг бууруулж байна.

Тодруулбал, хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 100 хувиар, арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг хөлсийг 50 хувиар, мөн үнэт цаасны арилжаа эрхлэх этгээдүүдийн шимтгэлийн орлогоос тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 50 хувиар тус тус буурууллаа.

Түүнчлэн үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авах зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2027–2030 он хүртэлх хугацаанд түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь салбарын тогтвортой хөгжил, зах зээлийн идэвхжлийг дэмжих бодлогын чухал алхам боллоо.

Энэхүү шийдвэрийн хүрээнд үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, клирингийн болон бусад зохицуулалттай этгээдүүдийн шимтгэл, хураамж шат дараатайгаар буурч, зах зээлийн үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх боломж бодитоор нэмэгдэж байна.

Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдын зардал буурч, дотоодын аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломж өргөжинө. Улмаар зах зээлийн өрсөлдөх чадвар бэхжиж, хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжин, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих суурь нөхцөл улам баталгаажиж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он