Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Улаан мөрдөстэй сэтгүүл зүй

2024/05/06

Хэдэн жилийн өмнө шар мөрдөстэй сэтгүүл зүй гэж халагладаг байж. Одоо бодоход жаргал ч байсан юм уу. Тэгвэл одоо бид шар мөрдөстэй болох юмсан гэж мөрөөддөг болох нь. Тийм ээ, уншигч та буруу сонсоогүй. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө улаан мөрдөстэй болж, маш хэцүү гэх ангилалд багтах орнуудын нэг болсон. Дэлхийн эрх чөлөөний 2024 оны тайланд Бурунди, Эквадор улсын завсар, авторитар болон нэг намын засаглалтай улс орнуудын зэрэгцэн, самуун түйвээнтэй улс орнуудтай хөтлөлцөн жагсаж байна. Дөрвөн жилийн өмнө бид 70.39 оноо авч байлаа. Энэ жилийн тайланд бидний авсан дундаж оноо 51.34, бүтэн 19 оноогоор унаж түүхэнд байгаагүй хойгуур жагслаа. Парламентын ардчиллыг хадгалж яваа гэх манай засаг юу бодож суудаг бол. Үзэл суртлаа цацахдаа хэвлэл мэдээллээ дэндүү ашигладаг гүйцэтгэх засаглалын бүдүүн дарга нар юу харж суугаа бол. Сэтгүүлч гэсэн сэтэртэй эмэгтэй голцуу улстөрчид юу үзэж, юу уншиж суугаа бол.

 

Хамгийн гол нь тэд дүгнэхдээ “Монголын хэвлэл мэдээллийн эзэд зөвхөн ашиг хонжоо харж бизнес эрхэлдэггүй. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн давуу талыг сурталчлах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг” гэжээ.  

 

Сэтэртнүүдийн бодлыг унших гэж толгойгоо гашилгаснаас илүүтэй, чухам яагаад бид ийм хойгуур жагсав гэдгийг тайлан мэдээллийн дүгнэлтийг эргэцүүлэн олж тогтооцгооё. Үндсэн таван шалгуур үзүүлэлтээр бид олон байр ухарчээ. Тухайлбал Улс төрийн шалгуур үзүүлэлтээр 118-рт жагсжээ. Өмнөх жил нь 94-рт жагсаж байлаа. Эдийн засгийн шалгуур үзүүлэлтээр хамгийн хойгуур жагссан улсын нэг нь манайх. Энэ удаагийн тайланд энэ шалгуур үзүүлэлтээр 151-рт жагссан. Өмнөх жил 129-рт жагсаж байв. Хууль эрх зүйн үзүүлэлтээр 107-рт жагсаж өмнөх жилийнхээс найман байраар, нийгмийн шалгуур үзүүлэлтээр 91-рт жагсаж өмнөх жилийнхээс дөрвөн байраар, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр 105-рт жагсаж өмнөх жилийнхээс 34 байраар ухарчээ. Ердөө ухраад л байж. 

Тэд дүгнэхдээ улс төрийн хараат байдал улам бүр нэмэгдсээр байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл нэг нам, нэг улс төрийн бүлэглэлийн мэдэлд төвлөрсөөр байна гэж дүгнэсэн. Монголын дотоод зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн сүлжээг харсан ч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоог харсан ч хэвлэл мэдээлэл ил тод, бие даасан үйл ажиллагаа явуулах боломж улстөрчдийн шахалтаар хумигдаж байна гэжээ. Эдийн засгийн хувьд ч базаахгүй үнэлгээ авсан. Хамгийн гол нь тэд дүгнэхдээ “Монголын хэвлэл мэдээллийн эзэд зөвхөн ашиг хонжоо харж бизнес эрхэлдэггүй. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн давуу талыг сурталчлах, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг” гэжээ. Цалин бага, ачаалал ихтэй байдаг учраас сэтгүүлчид хэн нэгний зорилготой контентийг бэлтгэхийн тулд өндөр үнээр тохиролцох хандлагатай байгааг онцолсон байна.

 

...Ямар сайндаа хэдэн жилийн өмнө гоц үзэгдэл судлаачаар тэргүүнээ хийлгэж байгаад болиод улс төрийн шат гэж харсан МАН-ын дагагчаар тэргүүлүүлж байхав. Нөгөөх нь нүүрсний гэх хэрэгт холбогдоод талийж одсон. Одоо харин нэг телевизийн нэвтрүүлэгч тэргүүнийг хийж байх шив...


Бид хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг илүү боловсронгуй болгох тухай бүтэн зургаан жил, өмнөх мөрөөдөлтэй нийлүүлбэл бараг 10 илүү жил ярьж байна. Энэ хооронд сэтгүүлч мэргэжилтэй улстөрчдийн тоо нэмэгдсэн ч хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бараг хэн ч дурссангүй. Монголын сэтгүүлчдийн эвлэл гэх соц нэртэй нийгмийн байгууллага бий ч хэдэн тэмдэг тарааж, 5 сарын 3-ны өдөр лоозон барьж дүр үзүүлэхээс өөрийг эс хийв. Ямар сайндаа хэдэн жилийн өмнө гоц үзэгдэл судлаачаар тэргүүнээ хийлгэж байгаад болиод улс төрийн шат гэж харсан МАН-ын дагагчаар тэргүүлүүлж байхав. Нөгөөх нь нүүрсний гэх хэрэгт холбогдоод талийж одсон. Одоо харин нэг телевизийн нэвтрүүлэгч тэргүүнийг хийж байх шив. Тэмдэг тарааж ханалаа, тэргүүнээ сольж үзлээ. Одоо больчгооё, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүл зүйн сургалтын агуулга, сэтгүүлчдийн ажиллах орчинд анхаарахгүй бол таван жил тутамд 39 байраар ухардаг интервалыг харвал жагсаалтын сүүл мушгих нь...
 
 

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
Гашуунсухайт өртөө болон шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаатай танилцаж байна
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Хаагдсан зам даваа байхгүй байна
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он