Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо

2026/04/10
Монгол Улсад галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх зорилготой “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв”-ийн нээлт өнөөдөр (2026.04.10) боллоо. Уг төслийг Зам, тээврийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн бөгөөд талууд 2021 онд төслийн хэлэлцээрийн протоколыг анх байгуулсан юм.
Төслийн хүрээнд барилгын зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлэн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулаад байна. 
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан оролцож, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, орчин үеийн технологид суурилан зохицуулах нь салбарын аюулгүй байдал, үр ашиг, шуурхай ажиллагааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. 
Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор төмөр замын салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтэц хооронд тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрыг  байгуулсан.  
Цаашид Төмөр замын газрын үйл ажиллагаагаар дамжуулан, Монгол Улсын галт тэрэгний хөдөлгөөнийг хянах, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааг өндөр дэвшилтэт техник, технологийн тусламжтай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх талаар Засгийн газар, ЗТЯ-ны зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.  
Мөн БНСУ, Монгол Улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагаа зөвхөн төмөр замаар хязгаарлагдахгүй, авто тээвэр, агаарын тээвэр, логистикийн салбарт улам бүр өргөжин тэлж, авто замын удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчилал болон логистикийн төвүүдийг байгуулах чиглэлээр олон чухал төсөл, санал санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв. 
Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бөгөөд санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд  хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. 
Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна.  Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он