Сэтгэгдэл 0

Азийн гол нийлүүлэгч Хятадын шатахууны экспорт нь АНУ-Израиль-Ираны дайн дэгдсэнээс хойш тогтворгүй хэвээр байгаа бөгөөд тус улсын Засгийн газар дотоодын нийлүүлэлтийг эрэмбэлэхийн тулд хязгаарлалт тавьж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс сар бүр борлуулалтын зөвшөөрөл авахыг шаардсан. Гэвч шинжээчдийн тэмдэглэснээр, Хятад улс 07 дугаар сараас эхлэн экспортын хяналтаа сулруулснаар дизель түлшний экспорт огцом нэмэгдэж, олон жилийн дээд түвшинд хүрсэн байна.
Тухайлбал, 08 дугаар сард 1.33 сая тонн, 09 дүгээр сард 1.8 сая тонн болж өссөн нь дотоодын нөөцийг буурахад хүргэжээ. Худалдаа, аж үйлдвэрийн салбарын таван эх сурвалжийн мэдээлснээр, газрын тос боловсруулах үйлдвэрүүд 11 дүгээр сарын хоёрдугаар хагаст хийгдэх хэлцлээг эцэслэн шийдээгүй байгаа хэдий ч урьдчилсан тооцооллоор энэ сард хийгдэх дизель түлшний нийт экспорт 800,000 метрик тонноос доош буурах төлөвтэй байна.
Гаалийн мэдээллээс үзвэл, энэ нь 07 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болох юм. Худалдаачдын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт экспортын ашиг нэг тонн тутамд 800 юань (120.30 ам.доллар) хүртэл өндөр байсан хэдий ч дизель түлшний экспортыг бууруулах шаардлага тулгараад байгаа аж. Учир нь, дотоодын эрэлт тогтвортой хэвээр байгаа, мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гарц хүлээлтээс доогуур байгаагийн улмаас Хятад улсын дотоод нөөц буурсан байна.

ОРОН НУТГИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ХЯЗГААРЛАХ нь
Гуандун, Хэбэй, Хубэй, Шаньдун, Фужиан, Жэжян, Өвөр Монгол зэрэг хэд хэдэн мужийн ачааны машины жолооч нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим шатахуун түгээх станцууд дизель түлшний борлуулалтыг хязгаарлаж байгаа бол зарим жолооч нар хангамж авч чадахгүй байгаа талаар мэдэгджээ. Гаалийн мэдээллээс харахад, 2025 онд Хятад улс сар бүр дунджаар 3 сая тонн бензин, дизель түлш, онгоцны түлшийг (нийлбэр дүнгээр) экспортолж байсан байна.
Үүний зэрэгцээ, энэ сард бензиний экспорт 1 сая тонноос доош бууж магадгүй гэж худалдаачид таамаглаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.