
Засгийн газрын дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
Ингэснээр орон нутгийн хэмжээнд гамшиг, ослын дуудлагад шуурхай ажиллах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах чадавх сайжирч, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах нөхцөл бүрдэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.