Сэтгэгдэл 0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй “Нэг нуур-Нэг сум” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Сонгино суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хөв цөөрөм ашиглалтад орж, ус хуримтлагдан бодит үр дүнгээ өгч эхэллээ.
Тус байгууламж нь усыг хуримтлуулж, тухайн бүс нутгийн усны нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад орон нутгийн тогтвортой хөгжил, ус хангамжийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Одоогоор Усны газрын мэргэжилтнүүд уг барилга байгууламжид захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.