Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана

2026/04/21

Улаанбаатар хотын усны хэрэглээг нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан тооцож үзэхэд өнөөдрийн хэрэглээнээс 1.5-2 дахин өсөж, 2040 онд 300-3500 мян.м3/хоног болж, газрын доорх усны нөөцөөр ундны усыг хангахад томоохон хүндрэл үүсэхээр байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна.

Мөн Улаанбаатар хотын хүн амыг баталгаат ус хангамжийн эх үүсвэрээр хангах, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Туул голын экологийн доройтол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Туул голын урсацыг тохируулан ашиглах, нэмэлт эх үүсвэрийг илрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх “Туул усан цогцолбор” төслийг Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, 2026-2033 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Төслийн суурь судалгааны ажлыг БНЭУ-ын Kalpataru Projects International Limited компани боловсруулж буй бөгөөд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн төслийн инженер-геологийн судалгаа, топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээ зэрэг суурь судалгааны ажлууд хийгдсэн байна. Тус төслийн техникийн үзүүлэлтийн хувьд, Ус хурах талбай 5’569 км2, хуримтлагдах усны хэмжээ 50-100 сая м3, далангийн урт 685м, өндөр – 35.8м, хурдсын гүн 19.84 м байхаар төлөвлөгджээ.

Төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангаж, үерийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гүний усны хэт ашиглалт буурч, усны нөөцийн тэнцвэртэй байдлыг ашиглах нөхцөл бүрдэнэ. Мөн шинэ гадаргын усны эх үүсвэр бий болж, ус тасалдах эрсдэл бууран, хотын хөгжил, шинэ дэд бүтцийг дэмжинэ. 

Дагуул хотууд, үйлдвэрүүдийг усаар хангах, шинэ орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний бүс хөгжих боломж нэмэгдэх, үүнийг дагаад эдийн засгийн өсөлт, ажлын байр өсөхөөс гадна хотын дээд талд томоохон усан толио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж утаа, тоосжилтыг эрс багасгаж хотын агаарын чанарыг сайжруулах зэрэг томоохон стратегийн ач холбогдолтой төсөл болохыг мэргэжилтнүүд тодотгож байна. 

Мөн энэхүү төслийн нэг онцлог нь, “Туулын хурдны зам” төслийн нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд голын татмын бүсэд хяналтгүй барилгажилт нэмэгдэж, урсгалын коридор хумигдан, хамгаалалтын байгууламжууд хэсэгчлэн баригдсанаар системийн доройтол тасралтгүй явагдаж байна. Ийм нөхцөлд “Туул усан сан” төсөл нь дээд урсгалын зохицуулалтын шийдэл болж, 50 сая м³ хүртэл ус хуримтлуулан үерийн үеийн оргил урсацыг сааруулж, доод урсгалд ирэх ачааллыг бууруулах юм. Түүнчлэн ус багатай улиралд хуримтлагдсан нөөцөөс урсацыг нөхөн нийлүүлж, голын урсгалын горимыг тогтворжуулна. Түүнчлэн Улаанбаатар хотын ундны усны хоёрдогч эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой.

“Туулын хурдны зам” төсөл нь доод урсгалын зохицуулалтын шийдэл бөгөөд зөвхөн авто зам бус, Туул голын дагуух үерийн хамгаалалтын даланг иж бүрнээр сэргээж, урсацын коридорыг тодорхой болгох, мөн голын татам дахь хяналтгүй хот тэлэлтийг физик байдлаар хязгаарлах бодит хэрэгсэл болж байна. Ийнхүү дээрх хоёр төсөл нь харилцан уялдаатайгаар хэрэгжсэнээр нэг талаас усны хэмжээ, урсгалын горимыг зохицуулах, нөгөө талаас голын орчны ашиглалт, хотын тэлэлтийг удирдах нөхцөлийг бүрдүүлж, Хот ба голын зөрчлийг системийн түвшинд шийдвэрлэх боломжийг бий болгоно.

Холбоотой мэдээ

Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд ажилгүй болвол АНУ-ыг шууд орхих шаардлагатай болно
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Үхрийн цул мах 35700 төгрөгийн үнэтэй байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 20 саяар худалдаж авна гэж иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилжээ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Арьс, ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он