Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ

2026/05/04
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. 
ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийт 100 га талбайд ногоон тэжээл тариална. 
   Монгол Улс 1,626 багтай. Аймгийн төв, сумын төвийн багууд болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгуудыг хасаж тооцоход ногоон тэжээл тариалах шаардлагатай  1,071 баг байна. Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112,265 га талбай байна. Эдгээр талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх юм. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ борлуулж, эдийн засгийн хувьд ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэнэ. Энэ жишгийг Архангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсэн туршлага бий. 
   Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 2021 онд 50 өрх 150 га-д ногоон тэжээл тариалсан. 2022 оноос туршлагажиж, 50 өрх нийлээд 30,000 боодол тэжээл хураан авчээ. Энэ нь нэг өрхөд 500 боодол ногдож байгаа гэсэн үг. 2023 онд тариалангийн талбай 400 га болж, 133 өрх хамрагдан 70,000 боодол (1,400 тонн) тэжээл бэлтгэж, нэг өрх 600–700 боодол хүртэл авдаг болсноор хэрэгцээгээ хангаад зогсохгүй зах зээлд борлуулж орлого олж эхэлсэн байна.
   Улсын хэмжээнд ХАА-н эдэлбэр газар 1997 оныхтой харьцуулахад 2023 онд 15.3 мян.га-гаар буурсан, цаашид ч буурах хандлагатай байгаа. 2024 оны эцэст 57.6 сая мал тоологдож 1997 оныхтой харьцуулахад 2.0 дахин өссөн байна. Малын тоо тогтвортой өсөх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац,  тэжээлийн хангамжтай холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн байдлаар бэлчээрийн даац 60 хувь нь хүртээмжтэй, 30 орчим хувь нь гандуу, 10 хувь нь гантай байв.

Холбоотой мэдээ

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ
Хятад улс дизель түлшний экспортоо бууруулна
Сайд нар түүхэнд байгаагүй их зарлагатай төсвөө голов
Шатахууны нөөц хадгалах 3000 метр кубийн багтаамжтай гурван сав ашиглалтад орлоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их цасны аюултай үзэгдэл Сэлэнгийн өмнөд, төв, Хэнтийн хойд хэсгээр үргэлжилнэ
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Хятад улс гадаадын иргэд ажиллах боломжтой 100 мянга гаруй ажлын байр зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он